Хайх

Үсийг эрүүл болгох 11 зуршил

Үсийг эрүүл болгох 11 зуршил

Юуны өмнө малгай заавал өмс!

Text: Buro.Mongolia


Зураг:

01 Малгай өмс

Хүйтэн агаар болон температурын огцом өөрчлөлтүүд толгойн судаснуудад муугаар нөлөөлж, цаашлаад үс ургалтад ч сөрөг үр дагавартай байдаг. Тиймээс дүгнэлт хийж, өвлийн улиралд малгай заавал өмсөх хэрэгтэйг санаарай.


02 Үс арчилгааны бүтээгдэхүүнийг хуйхныхаа онцлогт тааруулан сонго

Бүх юм маш энгийн. Хуйх тань хуурай бол чийгшүүлэгч үйлчилгээтэй шампунь ба ангижруулагч сонгож, тослог бол арьсан дахь себумыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд сонгох хэрэгтэй. Хэрвээ үсээ өдөр бүр угаадаг бол нөхөн сэргээх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд илүү тохиромжтой.


03 Үсээ угаахдаа бүтээгдэхүүнүүдээ зөв дарааллаар хэрэглэ

Зөв дараалал:

01 Шампунь нь үс болон хуйхан дахь тоос, шороо, хэлбэржүүлэгч бүтээгдэхүүний үлдэгдэл болон бусад хир, бохирдлыг цэвэрлэдэг.

02 Үсний маск нь ширхэг үс бүрийн гадаргууг нээж, гүн лүү нь нэвтэрч, идэвхит орцуудыг хүргэн, тэжээл өгдөг.

03 Ангижруулагч нь үсний гадаргууг хаадаг.


04 Үсэндээ зайлж арилгах шаардлагагүй бүтээгдэхүүн түрхэ

Үсээ угаасны дараа чийгтэй байгаа дээр нь, үсээ хайч сэнсээр загварчлахаас өмнө түрхэх зориулалттай байдаг тос, серум, спрей зэрэг нь үсийг орчин тойрны сөрөг нөлөөнөөс хамгаалж, цахилгаанжих үзэгдлийг багасгадаг.


05 Халуун нөлөөнөөс хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэ

Хэрвээ та үсээ тогтмол сэнсээр хатааж, хайчаар загварчилдаг бол халуун нөлөөнөөс хамгаалах бүтээгдэхүүн заавал хэрэглэх хэрэгтэй. Ийм үйлчилгээтэй спрей эсвэл тос нь үсийг уян хатан, гялалзсан хэвээр нь үлдээнэ.


06 Хуйхны пилинг хий

Үсний эрүүл мэнд хуйхны эрүүл мэндээс хамаардаг. Хуйхны эд эсүүдийг шинэчлэгдэж байхад нь тусалж, хуйхаа сардаа 1-2 удаа хүчиллэг суурьтай скраб эсвэл пилингээр гуужуулж байгаарай.


07 Зөвхөн салоны нөхцөлд л үсээ цайруул

Үс цайруулах бүтээгдэхүүнүүд үсэн доторх дисульфидийн холбоосуудыг гэмтээдэг тул үс хугарамтгай болдог. Ийм зүйл болохоос сэргийлж мэргэжлийн үсчид тэрхүү холбоосуудыг нөхөн сэргээх үйлчилгээтэй тусгай бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Харин гэрийн нөхцөлд үсээ цайруулах үед ийм урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн гар дор бэлэн байдаггүй учир үс маш ихээр гэмтдэг.


08 Үсээ сайтар самна

Бидний эмээ нарын захидаг байсанчлан үсээ өдөр бүр 100 удаа самнах нь үнэхээр л үсний эрүүл мэндэд тустай, хуйхны тослогийг үсэнд жигд тараах байдлаар үсийг хуурайшиж, гэмтээхээс хамгаалдаг шилдэг арга юм.


09 Үснийхээ үзүүрийг тогтмол тайр

Үс салаалж эхэлсэн бол үзүүрийн гэмтсэн хэсгийг нь тайрчхаж байгаарай. Үс богино болчихно гэж эмээх хэрэггүй. Хэдхэн л см тайрахад үс тань эрүүл, гялалзсан болоод ирнэ.


10 Хуйхны массаж хий

Өнгөрсөн онд коронавирусын улмаас олон хүний стрессийн хэмжээ нэмэгдэж үүнийг дагаад үс нь ч их хэмжээгээр унаж эхэлсэн. Иймээс энэ үед хуйхны цусны эргэлтийг сайжруулан үсний бүрхүүлийг бэхжүүлэхийн тулд массаж хийх нь их чухал.

01 Тойрог хөдөлгөөнөөр толгойн доод хэсгээс орой чиглэл рүү массаж хийх;

02 Үсээ хэсэг хэсгээр нь атгаж дээш нь хөнгөн татах;

03 Эдгээр хөдөлгөөнүүдийг 5-10 удаа давтах.


11 Үсний эрүүл мэндэд тустай хүнс хэрэглэ

Организм дахь амин дэм болон микро элементүүдийн дутагдал хуйх, хумс болон үсний эрүүл мэндэд шууд нөлөөлж, өнгөө алдсан, хэврэг болгодог. Эдгээр сэтгэл түгшээсэн шинж тэмдгүүдийг анзаарсан бол хүнсэндээ дараах бүтээгдэхүүнүүдийг нэмээрэй:

01 Самар (селен, кали, магни, төмөр зэрэг эрдэс бодисууд);

02 Өөх тос ихтэй загасны төрлүүд (Омега тосны хүчил);

03 Өндөг (витамин D);

04 Исгэсэн сүүн бүтээгдэхүүн (пробиотик).


Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 1)
Absolute Beautifying Shampoo, IO Shampoo
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 2)
Absolute Beautifying Potion, IO Shampoo
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 3)
Absolute Beautifying Conditioner, IO Shampoo
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 4)
A Single Shampoo, Davines
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 5)
NT Nourishing Shampoo, Davines
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 6)
NT Nourishing Vegetarian Miracle Mask, Davines
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 7)
NT Nourishing Keratin Sealer, Davines
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 8)
NOUNOU Hair Mask, Davines
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 9)
NOUNOU Shampoo, Davines
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 10)
Nourishing mask with Mango Butter, Klorane
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 11)
Nourishing Mango Oil, Klorane
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 12)
Nourishing & Repairing mask with organic Cupuaçu butter, Klorane
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 13)
Nourishing & Repairing shampoo with organic Cupuaçu butter, Klorane
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 14)
Pure Mulberry Silk Scrunchie, Holistic Silk
Үсийг эрүүл болгох 11 зуршил (фото 15)
Set of 3 scrunchies, Sleep Loverz

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх