Хайх

Чиг хандлага: нүүр будалтад орж буй ягаан туяанууд

Чиг хандлага: нүүр будалтад орж буй ягаан туяанууд

Цэцэглэж буй төрх

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Энэ зун бидний сонголтод тод хацар өнгөлөгч, тень, уруулын будаг, эсвэл гялалзсан ягаан өнгөлөгч нэгдүгээр байранд байх ёстой. Загварын үзүүлбэрүүдийн төрхүүдээс санаа авч мөн ягаан туяанууд нэг суурь өнгөтэй байх гол дүрмээ марталгүй зундаа бэлдэцгээе

Хавар-зуны үзүүлбэрүүд болон гоо сайхны брэндүүдийн шинэ цуглуулгад төрөл бүрийн ягаан туяанууд давамгайлж байна. Цайвар ягаан өнгөнөөс авахуулаад фуксия цэцгийн тод ягаан хүртэл. Хөнгөхөн ягаан улайлт, жимсний болон сарнайн дэлбээний зөөлөн өнгөтэй уруул нь Karen Walker, Osman, болон Valentino нарын үзүүлбэрийн загвар өмсөгчдийн гол чимэглэл боллоо. Хацрын бөөрөнхий хэсэгт түрхэгдсэн хүүхэлдэйн зөөлөн ягаан будаг, мөн нүдэн дээрх хөнгөхөн манан, эсвэл уруул дээрх туяа нь юунаас ч илүүтэйгээр нүүрийг тань сэргээх болно.

Нүүрний ийм будалт нь төгс гөлгөр арьсыг шаарддаг тул танд тусгал үүсгэдэг хайлатер болон праймер тусална. Хэрвээ ягаан тень хэрэглэж байгаа бол, таны нүд харандаагаар тодруулсан эсвэл сормуусаа будсан байх хэрэгтэй. Хэрвээ та Emilio Pucci -гийн үзүүлбэрийн загвар өмсөгчид шиг нүүр будалт хийхээр шийдэж нэгэн зэрэг нүд болон хацраа тодотгох гэж байгаа бол хацар өнгөлөгч болон уруулын будаг хоёр нь адилхан туяатай байх ёстой. Та нэг бол хүйтэн өнгөнүүд, үгүй бол дулаан өнгөнүүд л сонгох эрхтэй. Ягаан өнгийг гол нь хэтрүүлэлгүй, нүүр будалтад ганц хоёрхон акцент хийхэд л хангалттай.

 

цааш үзэх