Контур зурах 10 хувилбар
Нямбай эсвэл хайхрамжгүй, өнгө өнгийн эсвэл сонгодог хар
Мөнхийн сонгодог
Эмэгтэйлэг бөгөөд дэгжин будалт Moschino брэндийн загварын шоу дээр үзэгдсэн. Брэндийн нүүр хувиргагч загвар өмсөгчдийн нүдний дунд хэсгээс эхлэн муур хэлбэрийн өргөн контур зурсан байлаа. Үүний хажуугаар тэрээр мөн хөмсөгний доод хэсгийг цайвар тень, харин нүдний дээд хэсгийг бор өнгөөр хөнгөн буджээ.
Өнгө өнгийн контур
Valentino-гийн нүүр хувиргагчид энэ удаад нарийн атлаа бага зэрэг уусалттай, дарсны улаан өнгийн контур танилцууллаа. Тэд дээд зовхийг саарал туяатай бор харандаагаар хүрээлж, харин доод зовхийг дарсны улаан өнгөтэй тениэр будсан байна. Та энэхүү будалтыг туршихдаа мөн өөр өнгө ашиглаж болох юм.
Бүтээлч хандлага
Balmain-ы загварын шоунд зориулж нүүр хувиргагч Том Пешо нүдний дээд ба доод зовхийг хар өнгөөр хүрээлж, тун ширүүн төрх бүрдүүлсэн байлаа. Ерөнхийдөө энэ нь үдшийн гаралт, үдэшлэгт зориулагдсан, зоригтой бүсгүйчүүдэд таалагдах магадлалтай, этгээд хувилбар юм.
Геометрийн хэлбэртэй контур
Нүүр хувиргагч Диана Кендал орчин үеийн, шинэлэг будалтыг санал болгосон. Тэрээр моделиудын дээд зовхин дээр геометрийн хэлбэр дүрстэй, тод өнгийн контур зурсан байв.
Гранж хэв маяг
Нүүр хувиргагч Аарон де Мей 1960-аад оны будалтаас санаа авч, нүдийг бүхэлд нь хүрээлсэн хар өнгийн гранж контур зурлаа. Контурын үзүүр хэсэг богинохон атлаа огцом дээш чиглэсэн хэлбэртэй байх ёстой юм шүү.