Хайх

Кутюр загварын долоо хоног дээрх онцлох 9 нүүр будалт

Кутюр загварын долоо хоног дээрх онцлох 9 нүүр будалт

Нүүр будалтын цоо шинэ аргачлалууд

Text: Buro.Mongolia


Chanel

Ягаан туяагаар илэрхийлэгдсэн зөөлөн, эмэгтэйлэг дүр төрх. Нүүр хувиргагчид моделиудын уруулыг бага зэрэг неон туяатай ягаан-улаан өнгөөр тодотгож, хацар ба зовхийг тоорын-ягаан өнгөөр жигдрүүлэн будсан байлаа.

Кутюр загварын долоо хоног дээрх онцлох 9 нүүр будалт (фото 1)

Christian Dior

Dior ордны сюрреалист аястай цуглуулгад зориулан мэргэжлийн нүүр хувиргагч Питер Филипс театрын гэмээр, анхаарал татахуйц контур зурсан байв. Тэрээр хар өнгийн контурын ачаар моделиудын сормуусыг чамархай хүртэл уртасгаснаар нүдийг нь илүү том болгон харагдуулжээ.

Кутюр загварын долоо хоног дээрх онцлох 9 нүүр будалт (фото 2)

Giorgio Armani Prive

Гэрэлт чимэд чулуунаас сэдэвлэсэн пастель өнгийн будалт. Ногоон-цэнхэр туяатай зөөлөн тень, бага зэрэг арчигдсан мэт эффекттэй цайвар ягаан уруул зэрэг нь яг л усан будгаар зурсан мэт, гоёмсог төрх бүрдүүлжээ. Арчигдсан эффекттэй уруулыг бий болгохын тулд уруулынхаа хүрээний дагуу матт суурь крем хөнгөн түрхэх хэрэгтэй.

Кутюр загварын долоо хоног дээрх онцлох 9 нүүр будалт (фото 3)

Viktor & Rolf

Холоос яг л нарны шил мэт харагдах энэхүү өвөрмөц нүүр будалтыг хэрэгжүүлэхийн тулд том ширхэгтэй сааг нүдээ тойруулан дөрвөлжин хэлбэрээр наахад л хангалттай.

Кутюр загварын долоо хоног дээрх онцлох 9 нүүр будалт (фото 4)

Valentino

Тийм ч шинэлэг биш хэдий ч, маш цэмцгэр бөгөөд минимал будалт. Тод ягаан, неон улбар шар, солонгорсон ногоон гэх зэрэг өнгөтэй тениүдийг ашиглан дээш өргөгдсөн өнцөгтэй контур зурах хэрэгтэй.

Кутюр загварын долоо хоног дээрх онцлох 9 нүүр будалт (фото 5)

Jean-Paul Gaultier

Дотор хэсэгтээ хоосон зайтай negative space төрлийн контур нь авангард хэв маягийн хувцастай сайхан зохицно.

Кутюр загварын долоо хоног дээрх онцлох 9 нүүр будалт (фото 6)

Alexis Mabille

Хацар өнгөлөгчийн ачаар контуринг хийх аргачлал буюу дрейпинг будалт одоо ч алдартай хэвээр байна. Бага зэрэг улаан туяатай тод ягаан өнгийн хацар өнгөлөгч, час улаан уруулын будаг хоёр нь төгс хослол юм шүү.

Кутюр загварын долоо хоног дээрх онцлох 9 нүүр будалт (фото 7)

Iris Van Herpen

Нүүр хувиргагчид энэ хавар-зуны гол тренд будалтыг танилцууллаа. Underliner хэмээн нэрлэгдсэн төрөл бүрийн тод өнгөтэй доод зовхины будалтыг заавал туршиж үзээрэй.

Кутюр загварын долоо хоног дээрх онцлох 9 нүүр будалт (фото 8)

Alexandre Vauthier

Дрейпинг аргачлалын цоо шинэ хувилбар - омбре хэв маягаар шилжсэн өнгөтэй дрейпинг. Хацар өнгөлөгчийн тусламжтайгаар хийсэн цайвраас бараан өнгө рүү шилжсэн будалт өвөрмөц харагдах болно.

Кутюр загварын долоо хоног дээрх онцлох 9 нүүр будалт (фото 9)

цааш үзэх