Хайх

Нүүр будалтын чиг хандлага: Хоёр өнгийн контур

Нүүр будалтын чиг хандлага: Хоёр өнгийн контур

Сонгодог хар контурыг илүү сонирхолтой болгох хялбар арга

Text: Buro.Mongolia


Зураг:

Oscar de la Renta брэндийн хавар-зун 2018 загварын шоунд зориулж мэргэжлийн нүүр хувиргагч Том Пешо нэгэн сонирхолтой будалт хийлээ. Тэрээр загвар өмсөгчдийн арьсыг дотроосоо гэрэлтсэн, байгалийн харагдахаар будаж, нүдийг нь хоёр өнгийн контураар тодотгож өгсөн байлаа.

Ийм төрлийн будалт хийхийн тулд юуны түрүүнд арьсаа хөнгөн бүтэцтэй суурь кремээр бүрхэж, дараагаар нь нүүрнийхээ товгор хэсгүүд болон зовхи, нүднийхээ эргэн тойронд хайлайтер түрхэх хэрэгтэй. Хүсвэл мөн суурь крем тавихаасаа өмнө гялалзсан ширхгүүдтэй праймер ашиглан хайлайтерыг орлуулж болно. Хацартаа ягаан туяатай өнгөлөгч хөнгөн түрхэж, уруулаа ч бас хагас тунгалаг ягаан өнгөлөгчөөр тодотгоорой.

Харин үндсэн будалтын хувьд гэвэл Том Пешо сонгодог хар контурын сүүл хэсэгт пастель өнгийн зураас давхарласан байгаа. Загварын шоунд хөх ягаан, бүүдгэр шар, усан цэнхэр ба ногоон өнгөнүүд үзэгдсэн бөгөөд ийм будалт хийхэд харандаа, контур эсвэл пигмент сайтай тень ашиглагдаж болох юм.

цааш үзэх