Хайх

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд

Уруулын кушон, бохирдлоос хамгаалах крем, пудр болон бусад Revlon брэндийн шинэ бүтээгдэхүүнүүд

Text: Buro.Mongolia


Өнөөдөр Америкийн Revlon брэнд дэлхийн зургаан тивийн 100 гаруй улсад бүтээгдэхүүнээ худалдаалдаг дэлхийн тэргүүлэх гоо сайхны брэндүүдийн нэгт тооцогдож байна. Чанартай, боломжийн өрсөлдөхүйц үнэтэй косметик бүтээгдэхүүнээрээ дэлхий дахинаа алдаршсан тус брэндийг зөвхөн энгийн хэрэглэгчид ч бус алдартнууд улаан хивсний ёслолд оролцохдоо сонгон хэрэглэдэг нь Revlon-ы бүтээгдэхүүний чанарыг батлах болно. Харин тэдний амжилтын түүх тэртээх 1932 он буюу Их Хямралын үеэс эхлэлтэй.

Ах, дүү Чарльз ба Жозеф Ревсон нар химич Чарльз Лахмантай хамтран нэгэн суут бүтээл бодож олсон нь тухайн үед декоратив косметикийн салбарт жинхэнэ хувьсгал хийж, дэлхийн гоо сайхны түүхийг тэр чигт нь өөрчилсөн байдаг. Тэрхүү гайхамшигт бүтээгдэхүүн нь өнгө, өнгийн, удаан тогтоцтой пигмент ашигласан хумсны лак буюу орчин үеийн хумсны будаг байсан юм. Үүний дараа тэд 1940-өөд онд уруулын будгийн цуглуулга танилцуулсан бөгөөд сонирхолтой нь "Таны уруулын будгийн өнгө хумсны будагтай тань нийцэх ёстой" гэсэн уриа гаргасан нь бүхэл бүтэн 50 жилийн турш хэрэгжсэн дүрэм болтлоо бүсгүйчүүдийн сэтгэлд хоногшсон байдаг. Энэ цагаас хойш Revlon компани нүдний будаг, суурь крем гээд арьсанд тэжээл өгдөг, тогтоц сайтай төрөл бүрийн дэвшилтэт косметик бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр ирсэн нь одоог хүртэл дэлхийн нүүр хувиргагчдын "must have" бүтээгдэхүүний жагсаалтад чухал байр суурь эзэлсээр байна.

Харин одоо бидний анхаарлыг хамгийн ихээр татсан Revlon брэндийн заавал туршиж үзэх 2019 оны цоо шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.

Revlon Kiss Cushion уруулын тинт

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд (фото 1)

Revlon KissTM Cushion Lip Tint - Berry Lit 240

Энэхүү уруулын тинт нь бүсгүйчүүдийн цүнхэнд заавал байх ёстой бүтээгдэхүүн юм. Кушон хэлбэрийн хошуутай тул заавал толинд харан будах шаардлагагүй. Мөн энэхүү хэрэглэхэд хялбар тинт нь зөөлөн, тослог бүтэцтэй учир уруулыг хуурайшуулдаггүй давуу талтай.

Revlon Super Lustrous уруулын будаг

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд (фото 2)

Super LustrousTM Matte Is Everything Lipstick

Авокадоны тос, E аминдэмийн найрлагатай энэхүү матт уруулын будаг нь уруулыг гүн чийгшүүлэхийн зэрэгцээ бичил пигментүүд агуулдаг тул өнгийг удаан тогтоход тусалдаг. Мөн хөнгөн бүтэц нь таныг уруулаа будсаныг мартуулах болно.

Revlon PhotoReady Candid

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд (фото 3)

PhotoReady Candid™ Anti-Pollution Setting Powder - 001
PhotoReady Candid™ Antioxidant Concealer - Banana 001
PhotoReady Candid™ Natural Finish Anti-Pollution Foundation - Creme Brulee 150

Revlon PhotoReady Candid Anti-Pollution Setting пудр

Антиоксидантаар баяжуулсан бохирдлоос хамгаалах тус нунтаг пудр нь өө сэвийг бүдгэрүүлж натурал харагдуулна. Түүнчлэн дотроо тос, парабен, синтетик будаг, үнэр оруулагч агуулаагүй нь эмзэг арьстай хүмүүст төгс сонголт болно.

Revlon PhotoReady Candid Antioxidant өө дарагч

Мөн л арьсыг хамгаалах орц найрлагатай Revlon брэндийн өө дарагч нь зовхины доорх хөх туяа, хаван, уут зэрэг нүдний эргэн тойрны бүх өө сэвийг дарах болно. Зовхины эмзэг арьсыг гэмтээлгүй, дээд зэргээр чийгшүүлж, ядарсан төрхийг ул мөргүй арчиж хаяна.

Revlon PhotoReady Candid Natural Finish Anti-pollution суурь крем

Дэлгэцийн хөх гэрэл, орчны бохирдлоос хамгаалах орц найрлага агуулдаг энэхүү суурь крем нь асар хөнгөн бүтэцтэй. Арьсанд хүрмэгцээ уусан алга болох бөгөөд арьсыг жигд өнгөтэй болгож, байгалийн төрх бүрдүүлнэ. Хамгийн гол нь түрхсэн байхад маск зүүсэн мэт мэдрэмж төрөхгүй. Мөн ямар ч тос агуулаагүй хэрнээ арьсанд бүхэл өдрийн турш чийгшил бэлэглэнэ.

 

Revlon Colorstay Endless Glow шингэн хайлайтер

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд (фото 4)

ColorStay Endless Glow™ Liquid Highlighter - Citrine 001

Арьсыг удаан хугацааны турш гэрэлтсэн, чийглэг, гөлгөр харагдуулна. Торгомсог бүтэцтэй энэхүү хайлайтер нь арьсанд маш хурдан уусаж өгдөг. Суурь кремийн өмнө болон дараа хэрэглэж болно.

Revlon Ultra HD Lip Mousse Hyper Matte уруулын будаг

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд (фото 5)

Revlon Ultra HD Matte Lip Mousse - Spice 825

Тослог бүтэцтэй матт уруулын будаг байдаг гэвэл та итгэх үү? Уруулыг дээд зэргээр чийгшүүлэхийн зэрэгцээ өнгөө найман цагийн турш хадгалдаг энэхүү гайхамшигт бүтээгдэхүүн нь түрхсэн үед торгомсог, зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Мөн тусгай аппликатор нь ямар ч хичээл зүтгэл гаргалгүй уруулын хүрээг маш нарийн тодотгож өгөхөд тусална.

Revlon Ultra HD Gel Lipcolor уруулын будаг

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд (фото 6)

Revlon Ultra HD Gel Lipcolor™ - HD Garden 735

Гель хэлбэрийн энэхүү уруулын будаг нь гиалуроны хүчлийн найрлагатай тул уруулыг хамба хилэн мэт зөөлөн болгодог онцлогтой. Мөн нийт 15 өнгийн баялаг сонголттой байгаа.

Revlon Colorstay Liquid Foundation Makeup суурь крем

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд (фото 7)

ColorStay™ Makeup for Combination/Oily Skin SPF 15 - Buff 150

Америкийн хамгийн удаан тогтоцтой суурь кремүүдийн нэг болох уг бүтээгдэхүүн нь 24 цагийн турш эффектээ алдахгүй. Мөн тос агуулаагүй хагас матт крем тул тослог, холимог арьстай хүмүүст хамгийн тохиромжтой бөгөөд арьсыг тослогжсон харагдуулдаггүй давуу талтай. Харин хуурай арьсанд тусгайлан зориулсан хувилбар нь арьсыг дээд зэргээр чийглэг болгоно.

Revlon PhotoReady Insta-Sculpt Contouring Palette хацар өнгөлөгч

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд (фото 8)

PhotoReady Insta-Sculpt Contouring Palette

Танд нүүрний контуринг хийж хүссэн дүр төрхөө бүрдүүлэхэд торгомсог, нунтаг хэлбэрийн бүтэцтэй тус хацар өнгөлөгч туслах болно. Үр дүнд нь яг л зураг засаж янзалдаг аппын фильтр ашигласан мэт төрх бүрдэнэ гэдэгт итгээрэй.

Revlon Volumizing Mascara сормуусны будаг

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд (фото 9)

Revlon Volumazing™ Mascara - Blackest Black 901

Сормуусыг хормын зуур уртасган, өтгөрүүлэхээс гадна бөөгнөрч, доод зовхин дээр бууж, зууралддаггүй онцлогтой. Будсаны дараа шууд л тод, драматик харцтай болно.

Revlon Colorstay Looks Book Palette нүдний тень

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд (фото 10)

ColorStay Looks Book™ Eye Shadow Palettes

Металлик, матт болон атлас бүтэцтэй нүдний тенийг ашиглан хүссэн будалтаа хийх боломжтой. Үүнээс гадна 24 цагийн турш эффектээ хадгалан дөнгөж будсан мэт шинэхэн мэдрэмж төрүүлнэ.

Revlon ColorStay тосон бүтэцтэй нүдний тень

Яг л Instagram-ын фильтр ашигласан мэт харагдахад туслах бүтээгдэхүүнүүд (фото 11)

ColorStay™ Crème Eye Shadow

ColorStay тосон бүтэцтэй тень нь тогтоц сайтай (24 ба түүнээс дээш цаг) тул үдэшлэг, арга хэмжээ гээд онцгой тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой.

Bishrelt Beauty

Утас: 70128977

Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар
Шангри-Ла Моллын 1 давхар
Улсын их дэлгүүрийн 1 давхар
Централ Тауэрийн 2 давхар
Оргил Шилтгээний 1 давхар
Наадам Центр 1 давхар
Дархан их дэлгүүрийн 1 давхар
E-Mart худалдааны төвийн 2 давхар
Хороолол дахь E-Mart-ийн салбар буюу Solo Mall-ийн 1 давхар
Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхар
Хүннү Молл-ийн 1 давхар
3-р хороолол Номин Их Дэлгүүрийн 1 давхар
1-р хороолол Өнөр Хорооллын Номин Hypermarket-ийн 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх