Хайх

Урлагийн онлайн зах зээлийг хуурамч бүтээлээс хамгаална

Урлагийн онлайн зах зээлийг хуурамч бүтээлээс хамгаална

Art Fraud Insights компанийн бүтээсэн шинэ программын тусламжтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Art Fraud Insights компани цахим ертөнцөд худалдаалагдаж буй хуурамч урлагийн бүтээлийн эсрэг шинэ тавцан зохион бүтээжээ. Энэхүү программ нь тухайн урлагийн бүтээл жинхэнэ эсэхийг шалгаж, худалдан авагчдад мэдээллэх болно. Уг төслийг хэрэгжүүлж буй урлаг ба урлагийн өв хамгаалах байгууллага (The Art and Artistic Legacy Protection) уран бүтээлчид ба хэд, хэдэн сантай хамтарч ажиллах бөгөөд хуурамч бүтээлийн жагсаалт ашиглан зөвшөөрөлгүй дуураймал эд зүйлсийг хайх юм.

Энэхүү урлаг хамгаалах байгууллага нь худалдан авагчдад хуурамч урлагийн бүтээлийн талаар мэдээлэл өгч, ийм төрлийн эд зүйлс худалдаалж буй этгээдэд зохиогчийн эрх зөрчигдсөн тухай албан ёсны сануулга бүхий захидал илгээх болно.

Одоогоор энэхүү шинэ тавцанг энэ сардаа багтаж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна.

цааш үзэх