Хайх

\"Harry Potter and the Cursed Child\" буюу Харри Поттерын тухай өгүүлэх сүүлчийн ном худалдаанд гарчээ

"Harry Potter and the Cursed Child" буюу Харри Поттерын тухай өгүүлэх сүүлчийн ном худалдаанд гарчээ

Stupefy

Text: Buro.Mongolia


Зураг:

Жоан Роулингийн "Harry Potter and the Cursed Child" ном долоодугаар сарын 31-ний шөнө худалдаанд гарсан байна

Зохиолч Жоан Роулингийн 51 насны төрсөн өдрийг тохиолдуулан энэхүү номыг худалдаанд гаргасан байна. Түүнчлэн "Harry Potter and the Cursed Child" номын худалдаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө Лондон хотын Palace театрт ижил нэртэй жүжиг тоглогджээ. Мэдээж хэрэг Роулинг тэнд байсан.

Харри Поттерын шүтэн бишрэгчдэд зориулж номын дэлгүүрүүд шөнийн турш ажилласан байна. Их Британий номын дэлгүүрүүдэд тус номын урьдчилсан захиалгын тоо зургаан оронтой тоо давсан гэж мэдээллэжээ. Эргэн сануулахад, 2007 онд Харри Поттерын хамгийн сүүлчийн зохиол болох "Harry Potter and the Deathly Hallows" ном гарахад үүнтэй ижил явдал болж байсан юм.

"Harry Potter and the Cursed Child" ном нь Харри Поттерын цувралын найм дах буюу сүүлчийн зохиол болж байгаа юм. Тодруулбал, Жоан Роулинг дээрх жүжгийн нээлтийн үеэр энэхүү зохиол нь Харри Поттерын тухай өгүүлэх сүүлчийн түүх гэж хэлсэн байна.
Тус зохиолын үйл явдал "Harry Potter and the Deathly Hallows" номонд болсон үйл явдлаас 19 жилийн дараа өрнөнө. Харри Поттер одоо насанд хүрсэн бөгөөд Ид шидийн яаманд ажилладаг болсон байна. Тэр мөн Роны дүү Жиннитэй гэрлэж, тэд хамтдаа гурван хүүхэд өсгөдөг. Харин зохиолын гол дүр нь түүний дунд хүү Альбус Северус байх болно.

 

цааш үзэх