Хайх

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал

The Young Pope, The Night of, Stranger Things ба бусад

Text: Бюро 24/7


Зураг:

Бюро 24/7 өнгөрсөн 2016 онд гарсан хамгийн шилдэг цувралуудыг нэрлэж байна

"The Night Manager"

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал (фото 1)

The Night Manager цуврал нь тагнуулч гол баатар, олон улсын нууц явуулга, хэд, хэдэн аюултай бүсгүйчүүд гээд яг л найман ангитай Жеймс Бондын кино шиг санагдах болно. Том Хиддлстоны гол дүрд нь тоглосон энэхүү бүтээл бол 2016 оны хамгийн шилдэг адал явдалт цуврал юм.

"The Young Pope"

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал (фото 2)

Италийн алдарт кино найруулагч Паоло Сорентиногийн "The Young Pope" цувралд шинэхэн сонгогдсон пап лам (Жуд Лоу) сүмийн институтийг үгүй хийхээр шийддэг. Нийт арван цаг үргэлжлэх цувралд Паоло Соррентиногийн найруулгын хамаг гоо үзэсгэлэн шингэсэн байгаа. Мөн Жуд Лоу хорон санаатан эсвэл баатрын алинд нь тоглосон болохыг олоход тийм ч амаргүй байх болно. "The Young Pope" цувралын анхны ангийг Венецийн кино наадамд толилуулсан юм.

"The Night Of"

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал (фото 3)

HBO телевизийн бүтээсэн арьс өнгөний ялгаварлал ба америкийн шүүх системийн тухай хар бараан түүх. Цувралын үйл явдалд пакистан гэр бүлээс гаралтай, даруухан залуу хүн амины хэрэгт буруутгагддаг (өөрөө юу ч санахгүй). "The Night Of" цувралын зураг авалтын ихэнх хэсгийг Линч ба Жармуш нарын байнгын хамтрагч Фредерик Элмс авсан юм. Тиймээс дүрслэлийн хувьд урлагийн бүтээл хүлээж болно.

"Stranger Things"

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал (фото 4)

Өсвөр насандаа эргээд очихыг хүсвэл "Stranger Things" цувралыг үзээрэй. Спилберг, Карпентер, Земекис, Кинг нарын 1980-аад оны уран бүтээлүүдэд "хайр зарласан" энэхүү цувралд бат бөх нөхөрлөлийн тухай гарна. Бага зэрэг аймшиг, триллер, шинжлэх ухааны уран зөгнөлийг хольсон "Stranger Things" цувралын есөн ангитай хоёрдугаар улирал энэ зун эсвэл намар гарна.

"Westworld"

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал (фото 5)

Нээлтээ хийсэн даруйдаа дэлхий даяар асар их шуугиан тариад байгаа "Westworld"-ыг энэ жилийн гол цуврал гэж дүгнэж болохоор байна. Үзэгчид гарсан анги бүрийг нь хэлэлцэж, янз бүрийн онолууд дэвшүүлж байсан юм. Асар өндөр өртгөөр бүтэж, зураглаач, кино зохиолчид, найруулагчид, компьютер графикчдын гайхалтай ур чадварыг харуулсан HBO телевизийн бас нэгэн шилдэг бүтээл бол яах аргагүй "Westworld" боллоо.

"American Crime Story"

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал (фото 6)

Америкийн шүүх засаглалын тухай утга уянгын киноны төрөлд сүүлийн хэдэн жилд сайн бүтээлүүд цөөн хийгдсэн. Тэгвэл "American Crime Story" цуврал энэ жанрыг дахин "амь оруулаад" авлаа. Цувралын үйл явдлыг тухайн үедээ асар их шуугиан дэгдээж байсан алдарт О.Ж. Симпсоны бодит хэргээс сэдэвлэсэн юм. "American Crime Story" О.Ж. Симпсоны гэмт хэргийн шүүх хурлын үйл явцыг үнэн зөв, маш сайн нарийвчлалттай гаргаж өгсөн. Шүүгдэгч О.Ж. Симпсоны дүрд Кьюба Гудинг Жуниор тоглосон бол түүний өмгөөлөгч Роберт Кардашьяны дүрийг "Friends" цувралаараа алдартай жүжигчин Дэвид Швиммер бүтээсэн юм. Мөн улсын прокурор Марша Кларкийн дүрд жүжигчин Сара Полсон тоглосон байгаа.

"Black Mirror"

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал (фото 7)

Их Британийн хар, бараан хошин цувралд орчин үеийн технологийн эрин үеийг маш хорлонтой, илүү инээдтэй байдлаар маш чадварлаг харуулдаг. Цувралын уран бүтээлчид энэ удаад ухаалаг утасны дон, тархинд суулгасан чип, харилцагч нь тодорхойгүй онлайн чатуудыг шоолдог. Энэ жил гарсан шинэ улирлын зургаан ангид асар ойрхон ирээд байгаа ирээдүйн тухай үзүүлнэ.

"The Girlfriend Experience"

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал (фото 8)

Энэхүү инди цувралын үйл явдалд дээд зэрэглэлийн эскорт үйлчилгээ үзүүлж мөнгө олох гэж буй жирийн нэг хуулийн ангийн нэгдүгээр курсын оюутан бүсгүйн тухай гардаг. "The Girlfriend Experience" нь Стивен Содербергийн ижил нэртэй минималист киноны спин-офф юм. Стивен Содербергийн киноны гол дүрд олон талын авьяастай Саша Грей тоглодог бол цувралын гол дүрийг Райли Кио бүтээсэн байна. Тус цуврал нь эротик, утга уянгын драм ба сэтгэлзүйн триллерийг нэгтгэж чадсан юм. Эхний улирлын төгсгөлийн анги бол хэдэн ч удаа давтаж үзэж болох, телевизийн түүхэн дэх хамгийн сайн бүтээлүүдийн нэг болжээ.

"The Fall"

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал (фото 9)

Энэ жил нээлтээ хийсэн Жиллиан Андерсон, Жейми Дорнан нарын тоглосон "The Fall" гэмт хэргийн цувралын гуравдугаар улирал хамгийн өндөр амжилтыг гаргаад байна. Анх харахад төлөвшсөн, сайн залуугийн баг зүүсэн маньяакийн дүрд Жейми Дорнан тоглож өөрийн ур чадварыг харуулсан байгаа.

"The Crown"

Ахин дахин үзсэн ч уйдахгүй: Өнгөрсөн оны шилдэг 10 цуврал (фото 10)

Их Британийн хатан хаан II Элизабетын амьдралыг харуулсан "The Crown" цувралыг "Downton Abbey" олон ангит киноны илүү сонирхолтой хувилбар гэж хэлж болно. Үйл явдалд II Элизабетийн амьдралыг 1940-өөд оноос эхэлж харуулна. Эхний улиралд түүний хурим, эцгийнх нь үхэл ба Уинстон Черчиллийн огцрол зэрэг түүхэн үйл явдлууд гардаг. "The Crown" түүхэн сэдэвтэй боловч үзэхэд огт уйдахааргүй, төгс дүрслэлтэй утга уянгын цуврал юм.

цааш үзэх