Хайх

BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд

BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд

Text: Buro.Mongolia


Их Британийн кино, телевизийн урлагийн академийн 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслол буюу BAFTA наадам Лондон хотын Royal Festival Hall концертын танхимд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн ёслолд найруулагч Кристофер Ноланы “Oppenheimer” кино 13 төрөлд нэр дэвшиж нийт долоон шагналыг өөрийн болгосон бол найруулагч Грета Гервигийн “Barbie” бүтээл таван төрөлд өрсөлдсөн ч харамсалтай нь гар хоосон буцжээ. Ёслолыг жүжигчин Дэвид Теннант хөтлөн явуулсан байна. 

Улаан хивсний ёслолын хувьд салбарын "А" зэрэглэлийн одод хуран цугларч, гоёмсог, глэм дүр төрхөөрөө үзэгчдийн анхаарлыг татаж чаджээ. Тэднээс Райан Гослингийн өмссөн Gucci ордны сувдан цагаан өнгө бүхий улаан эмжээртэй цэмцгэр хослол, Флоренс Пьюгийн гоёсон мөнгөлөг корсеттэй хар даашинз, Тейлор Расселийн нуруу нь ил гарсан Loewe-гийн цацагтай цагаан даашинзыг онцлох нь зүйтэй. Түүнчлэн “Poor Things” киногоороо сайшаал хүртээд буй жүжигчин Эмма Стоун энэ хаврын гол чиг хандлага болоод буй тоорын шаргал өнгийн даашинзаар дүр төрхөө бүрдүүлжээ. Харин алдарт Килиан Мерфи Zegna ордны тас хар хослолоор гоёж олны харцыг булаагаад амжлаа. 

BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 1)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 2)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 3)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 4)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 5)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 6)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 7)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 8)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 9)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 10)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 11)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 12)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 13)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 14)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 15)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 16)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 17)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 18)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 19)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 20)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 21)
BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 22)

Мөн наадмын гол зочдын нэг болох хунтайж Уильям улаан хивсний ёслолын үеэр ганцаараа яваа харагдлаа. Тэрээр хөх өнгийн хилэн хүрмээр гоёж эрхэмсэг дүр төрхийг бүрдүүлэн иржээ. Харин түүний гэргий Кейт Миддлтон саяхан хэвлийн мэс засалд орсон учир олон нийтийн үйл ажиллагаанаас түр завсарлага авсан байгаа билээ. 

BAFTA 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 23)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх