Барак болон Мишель Обама нарын тухай киноны анхны трейлер
Southside with You
Манай улс төрчид хувийн амьдрал болон гэр бүлээ бусдын нүднээс чадах чинээгээрээ л нуудаг. Харин энэ тал дээр Америкчууд арай уян хатан байдаг бололтой. Тухайлбал АНУ-д улс төрийн сонгуульд нэр дэвшигчийн гэр бүлийнхэн сурталчилгаанд нь маш идэвхтэй оролцдог. Барак Обамагийн гэр бүл ч мөн адил энэ замналаар явжээ.
Ирээдүйн ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар анх хэрхэн учирсан тухай өгүүлэх энэхүү кино нь зарим хүмүүст хэтэрхий илэн далангүй санагдаж болох юм. Ямартаа ч Southside with You кинонд ямар ч улс төр гарахгүй. Киноны гол үйл явдалд тэдний анхны уулзалт, анхны үнсэлт зэрэг романтик үзэгдлүүд л бий. Барак болон Мишель Обама нар уг киноны талаар ямар бодолтой байгаа нь одоогоор тодорхойгүй, тэд ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Southside with You кино нь наймдугаар сарын 26-нд Хойд Америкт нээлтээ хийнэ.