Хайх

“Eternal Sunshine of the Spotless Mind” киног телевизийн цуврал болгоно

“Eternal Sunshine of the Spotless Mind” киног телевизийн цуврал болгоно

Жим Керри ба Кейт Уинслет нар эргэн ирэх болов уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Мишель Гондригийн найруулсан домогт “Eternal Sunshine of the Spotless Mind” киног Anonymous Content ба Universal Cable Productions кино компаниуд хамтран телевизийн цуврал болгох гэж байна

Одоогийн байдлаар энэхүү шинэ төслийн багийн зарим гишүүдийн нэр зарлагдсан байгаа юм. Кино зохиолыг Зев Бороу ("Chuck", "Forever") бичиж, "True Detective" цувралыг бүтээж байсан Ричард Браун продюсероор нь ажиллахаар болжээ. Браун хэдэн жилийн өмнө найруулагч Гондригийн тухай баримтат кино хийж байсан юм. Цувралын жүжигчдийн баг одоогоор тодорхой болоогүй байна.

Анх 2004 онд гарч байсан "Eternal Sunshine of the Spotless Mind" киноны зохиолыг Чарли Кауфман, Мишель Гондри ба Пьер Бисмут нар бичиж, найруулж байсан. Үйл явдалд Жоэл ба Клементайн гэх хосуудын тухай өгүүлдэг бөгөөд тэд технологийн тусламжтай бие, биенийхээ тухай дурсамжийг толгойноосоо арчиж хаяхыг хүсдэг. "Eternal Sunshine of the Spotless Mind"-ын гол дүрд Жим Керри ба Кейт Уинслет нар тоглодог. Тухайн үедээ уг кино нь "Golden Globe", "Saturn Awards", "Cesar Awards" зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн юм. Мөн энэхүү бүтээл нь Оскарын наадмаас шилдэг кино зохиолын шагналыг хүртсэн ба Кейт Уинслет шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшиж байлаа.

 

 

цааш үзэх