Хайх

Кино урлагт орсон найман топ загвар өмсөгчид

Кино урлагт орсон найман топ загвар өмсөгчид

Шарлиз Терон, Ольга Куриленко, Кара Делевинь болон бусад


Зураг:

Саяхан нээлтээ хийсэн “Цаасан хотууд” детективийн гол дүрд Кара Делевинь тоглосон. Киноны зохиолд гол дүрийн бүсгүй гэнэт алга болохоор шийдэн өөрт нь хайртай залуудаа түүнийг хаанаас хэрхэн олох талаар нууц түлхүүрүүд орхидог байна. Карагийн хувьд энэ нь түүний анхны Холливудын гол дүр ч гэлээ эцсийнх биш гэдэг нь тодорхой байна. Тэр бидэнд кино урлагт орсон топ загвар өмсөгчдийг нэхэн санууллаа

Камерон Диаз

Тэрээр анхны гараагаа өсвөр насныхны Seventeen сэтгүүл, Calvin Klein, Levi's брэндүүдийн лукбукүүдээс эхэлсэн ч явандаа  кино урлагт тэмүүлэх болжээ. Эхлээд тэрээр Жим Керригийн хамтаар "Mask" кинонд дүр бүтээж, дараа нь "There's something about Mary"-д Бен Стиллертэй тоглосноос хойш "Charlie's Angels", "Being John Malkovich" зэрэг кинонуудад тоглон, "Shrek"-т дуу оруулсан байдаг. Нэг ёсондоо тэр кино салбарт  маш амжилттай нэвтэрсэн юм.

Милла Йовович

Орос гаралтай Милла хэдий загварын ертөнцөд 11 настайдаа орж нэлээд амжилтанд хүрсэн ч түүний жинхэнэ од нь гийх цаг "The Fifth Element" киноны дараа иржээ. Үүний өмнө "Return to The Blue Lagoon" кино нь гарсан боловч тийм ч өндөр амжилт олоогүй. Дараа нь тэр  "The Story of Joan of Arc", "The Resident Evil"  зэрэг олон шилдэг дүрүүдээ бүтээжээ. 

Шарлиз Терон

Тероныг алдрын замналаа загвар өмсөгчөөр эхэлснийг хүмүүс бараг санадаггүй байх. Учир нь тэрээр "The Devil's Advocate", "The Yards", "Monster" гэх мэт кинонуудад тоглож, Оскарын шагнал хүртэж, жинхэнэ жүжигчин болсон билээ. Дүрээ оновчтой сонгож чадсанаар карьерыг 180 градус эргүүлж болдог гэдгийг түүний жишээ харуулна. 

Роузи Хантингтон-Уайтли

Меган Фокс "Transformers"-ын найруулагч Майкл Бей-г "Гитлер" гэж нэрлэсний дараа Бей киноныхоо гуравдугаар ангид түүнийг орлуулах хүн хайх болсон. Солилцоог тэрбээр Victoria's Secret-ийн гол сахиусан тэнгэрүүдийн нэг болох Роузи Хантингтон-Уайтлигаар хийсэн билээ. Одоохондоо Роузид гол дүрийн боломж гараагүй байгаа ч тэрээр саяхан "Mad Max" кинонд гялалзаад амжсан шүү дээ.

Ольга Куриленко

Бүх зүйл хэдийнэ мартагдаад байсан Тимоти Олифант болон "Hitman" гэх видео тоглоомыг кино болгох төслөөс эхэлсэн билээ. Дараа нь "Quantum of Solace"-д Бондын бүсгүйн дүрийг бүтээснээр Ольгад зөвхөн үзэсгэлэнт царай нь биш харин авьяасыг нь үнэлж дүрүүд өгөх болжээ. Тэрээр "Seven Psychopaths", Терренс Маликийн "To the Wonder" болон Том Крузийн хамтаар "Oblivion" кинонуудад тус тус тогложээ. Тиймээс Ольгад олдох том бөгөөд амжилттай дүрүүд тасрахгүй нь гарцаагүй билээ.

Эмили Ратаковски

Эмилиг энэ дэлхийн хамгийн хүсэмжит бүсгүй гэж нэрлэж байсныг санаж байна уу. Түүний тухай олон янзын нийтлэл, хэвлэлийнхний түүнд тавих саналууд тэр алдрыг нь одоо ч баталж байгаа. Тэрээр кино урлагт анх хөл тавихдаа өнгөрсөн жил "Gone Girl"-д, Бен Аффлектэй амрагийн харьцаатай байж эцэст нь түүнээс ичгүүргүйгээр урвасан бүсгүйн дүрээр эхэлсэн билээ. Тэр мөн  удахгүй "Entourage" кинонд жижиг дүр бүтээж, 9-р сарын эхээр гарах "We Are Your Friends" кинонд хоёр залуугийн толгойг зэрэг эргүүлж гарах нь. Загварын ертөнцөөс Эмили тийм ч амархан явах бодолгүй байгаа бололтой. Intagram хуудсандаа багадаа л өдөрт хоёр зургаа нийтэлж олны хүслийг бадраасан бүсгүй хэвээр байсаар.

Кино урлагт орсон найман топ загвар өмсөгчид (фото 1)

Кино урлагт орсон найман топ загвар өмсөгчид (фото 2)

Бруклин Деккер

Sports Illustrated-ийн дугаарууд болон Victoria's Secret-ийг каталогуудад гарахаасаа залхсан Деккер кино урлаг уруу шилжиж "Chuck", "Ugly Betty" зэрэг телевизийн сериалуудад жижиг дүрүүд бүтээжээ. Дараа нь Адам Сандлертэй "Just Go With It", болон "Battleship" гэх мэт нэг их онц биш бүтээлүүдэд тоглосон ч түүнийг илүү томхон дүр түвэггүй бүтээх чадвартай гэдгийг нь бид харсан билээ.

Кара Делевинь

Эмэгтэйчүүдийн бүх гол сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарсан Кара кино карьертаа их анхаарч, идэвхи гаргах болжээ. Эхлээд Кайра Найтлигийн хамт "Anna Karenina" кинонд, дараа нь "Angel Face"-д жижиг дүрүүдийг тус тус бүтээсэн. Харин одоо хит болох нь гарцаагүй "Paper Towns"-д гол дүрд тогложээ. Ирээдүйд Карагийн тоглосон зургаан төсөл гарах ба үүний дотор дэндүү их хүлээлттэй "Suicide Squad" кино байна. Ийм ч учраас Кара загвар өмсөгчийн карьераа бүр мөсөн зогсоож кино урлагт шамдахаар шийдээд байгаа биз ээ.

цааш үзэх