“Taxi Driver” кино 40 жилийн ойгоо тэмдэглэж байна
Мартин Скорсезегийн бүтээл
"Taxi Driver" кино анх дэлгэцэнд гарснаасаа хойш жинхэнэ сонгодог кино бүтээл болж чадсан. Мөн уг кино Каннын кино наадмын шүүгчдээс Golden Palm шагнал хүртэж байсан бөгөөд үзэгчдийн таашаалыг хүлээсэн бүтээл болсон билээ. Одоо ч энэхүү киноны үзэгчдэд өгдөг хүчтэй мэдрэмж арилаагүй бөгөөд жилээс жилд фенүүд нь нэмэгдсээр байна.
Tribeca кино наадмын өмнөхөн энэхүү киног дахин дэлгэцэнд гаргасан ба энэ үеэр тусгай хэлэлцүүлэг болжээ. Кино хэлэлцүүлэгт Роберт Де Ниро, Жоди Фостер, Сибилл Шепард болон кино зохиолч Пол Шредер мөн найруулагч Мартин Скорсезе нар оролцсон байна. Түүнчлэн Нью-Йоркийн кино наадмын хөтөлбөрийн дарга хийж байсан Кэнт Жонс зөвлөгөөний удирдагчаар ажиллажээ.
Taxi Driver киноны дууг хүлээн авч сонсоцгооё