Хайх

Милли Бобби Брауныг хайрлах шалтгаан

Милли Бобби Брауныг хайрлах шалтгаан

Бас яагаад “Stranger Things” цувралын хоёрдугаар улирал сайн болоогүй вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Netflix дээр "Stranger Things" цувралын хоёрдугаар улирал нээлтээ хийсэн байгаа. Шүүмжлэгчид энэхүү цувралыг сайшааж байгаа бол бид харин өөр бодолтой байна. Гэхдээ бид нөхцөл байдалд өөдрөгөөр хандаж, цувралын гол дүр болох жүжигчин Милли Бобби Браун яагаад бидний хайрыг татсаар байгааг дэлгэж байна.

Өмнөх улиралд. Юуны өмнө өнгөрсөн нэг жилийн хугацаанд цувралын эхний улирлыг ор тас мартсан хүмүүст Милли Бобби Браун бүх зүйлийг эргэн сануулсан юм. Гэвч тэрээр цувралын үйл явдлыг уйтгартайгаар дахин ярихын оронд маш шинэлэг байдлаар рэп үгэлж олныг гайхшруулаад авсан. Variety сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр "Stranger Things" цуврал түүнд дүр санал болгохын өмнө карьераа дуусгах шахсан гэдгээ дэлгэсэн билээ. Ямартаа ч ингэсэн нь зөв шийдвэр болсон гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.

Тэгвэл цувралын хоёрдугаар улирлын юу нь буруу болсон бэ? Хэрэв та санаж байгаа бол "Stranger Things" цуврал нь "өнгөрснийг санан дурсахуй" гэсэн үгтэй салшгүй холбоотой байсан билээ. Тэгвэл тус цувралыг бүтээсэн Даффер ах дүүс зөвхөн үүнээс болж л цувралын эхний улирал хүмүүст таалагдсан гэж бодсон бололтой. Тиймээс тэд хоёрдугаар улирлыг бүтээхдээ хуучны кинонуудаас хэт их иш татжээ. "Ghosbusters", "Exorcist", "Alien", "The Terminator" гээд 1980-аад оны кинонуудаас санаа авсан зүйл маш их байсан учраас эдгээр кинонуудад дуртай үзэгчдэд "Stranger Things" цувралын хоёрдугаар улирал гарцаагүй таалагдах болно. Гэхдээ гол асуудал нь Даффер ах дүүс үүний зэрэгцээ цувралын зохиолыг хөгжүүлэхээ мартаж, эхний улирлыг дахин сэргээн бүтээсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Эхний улиралд сураггүй алга болдог Уилл Байерс энэ удаад ч бүрэн утгаараа цувралын баатар болж чадаагүй бол түүний ээж (Вайнона Райдер) дахиад л гэрээ "тохижуулж", харин хүүхдүүд хүмүүсээс харь гарагийхнийг нуух хэрэг гардаг. Гэхдээ хэрэв та Нэнси, Стив ба Жонатан хоёрын хэнийг нь сонгох болон Майк Элийг үнсэж чадах эсэхийг мэдэхийг хүсч байвал танд цувралын шинэ улирал таалагдаж магадгүй л юм.

Харин үнсэлтийн талаар. Жимми Фэллоны хөтөлдөг шоуны үеэр Милли Бобби Браун зураг авалтын үеэр болсон энэхүү үнсэлт нь түүний анхных байсныг ярьсан юм. Түүний хэлснээр бол үнсэлт ер нь маш муухай зүйл гэнэ. Түүний хамтрагч Фин Вулфард-ын (Майкийн дүрд тоглосон жүжигчин) "tic tac" ч үүнд тус болоогүй гэж тэрээр нэмж хэлсэн юм.

Милли Бобби Браун бол өсвөр насныханд зориулсан киноны баатар гэдгийг мартах хэрэггүй. Тэр бол яг л Клоуи Грейс Морец, Абигейл Бреслин нарын адил шинэ үеийн хамгийн нөлөө бүхий залуу жүжигчдийн нэг болж байна. Милли Бобби Браун маш залуу жүжигчин хэдий ч тэр аль хэдийнэ Раф Симонс, Louis Vuitton-той хамтарч, сэтгүүлүүдийн нүүрэнд зургаа авахуулж, телевизийн шоунд оролцоод амжжээ.

Түүнийг өөр хаана харж болох вэ? Netflix одоогоор "Stranger Things" цувралын дөрвөн улирлыг бүтээхээр төлөвлөөд байгаа ба Милли Бобби Браун 2018 оны сүүлээр нээлтээ хийх гуравдугаар улиралд тоглох нь батлагдсан байна. Үүнээс гадна, Браун 2019 оны гуравдугаар сард гарах "Godzilla" киноны үргэлжлэлд тоглохоор гэрээ хийжээ. Харин та эдгээр төслүүдийг хүлээх зуураа түүний тоглосон "Grey's Anatomy", "Modern Family" цувралуудыг үзэж болох юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх