Хайх

“Stranger Things” цувралын хоёрдугаар улирал гарна

“Stranger Things” цувралын хоёрдугаар улирал гарна

Адал явдал үргэлжилж байна

Text: Бюро 24/7


Зураг:

Netflix-ийн зуны хамгийн том хит цуврал болох “Stranger Things” үргэлжлэхээр боллоо

Энэ тухай кино түрээсийн Netflix компани өөрийн Twitter хуудсааараа дамжуулан зарласан байна. Тэд "Адал явдал үргэлжилж байна. Stranger Things 2 цуврал 2017 онд гарна" гэсэн жиргээг тизер видеоны хамт цацсан юм. Уг видеоноос харахад шинэ улирлын үйл явдал эхний улиралд гарсан түүхээс жилийн дараа буюу 1984 оны намар өрнөх юм байна. Киноны найруулагчид болох Мэтт ба Росс Даффер нар "Stranger Things" цувралыг амжилтанд хүрч, сая, сая шүтэн бишрэгчтэй болсных нь дараа  шинэ улирлыг хийх төлөвлөгөөтэй" гэдгээ мэдэгдэж байсан. Ямартаа ч, ийнхүү "Stranger Things"-ийн шүтэн бишрэгчдэд үнэхээр баяртай мэдээ дуулгаж байна.

цааш үзэх