National Geographic сэтгүүлийн зурагчны бүтээсэн баримтат кино
"Under An Arctic Sky"
"Under An Arctic Sea" бол серфингчдийн бүтээсэн 40 минутын баримтат кино юм. Крис Беркардаар ахлуулсан баг Атлантын далайн хойд хэсгийг зорьжээ. Энэ үеэр сүүлийн 25 жилд Исландад болоогүй хамгийн хүчтэй шуурга дэгдэж, тэдний аяллыг жинхэнэ адал явдал болгон хувиргасан байна.
Серфингид шуурга, Туйлын туяаны дор серфингээр хичээллэх зэрэг аяллынхаа хамгийн тод, сонирхолтой хэсгүүдийг камертаа буулгаж авчээ. Хэдийгээр Беркард ба түүний баг баримтат киног бүтээхэд хангалттай материал цуглуулж чадсан ч тус киногоо олон нийтэд түгээхэд мөнгө хэрэгтэй байгаа юм. Тиймээс тэд Kickstarter тавцан дээр киноны трэйлерийг байршуулж мөнгө цуглуулж эхэлжээ. Одоогоор тэд шаардлагатай байгаа 150 мянган доллараас 84 мянгыг нь цуглуулж чадсан байна.