Хайх

Николь Кидманы тоглосон “Big Little Lies” цуврлаын анхны трейлер

HBO телевизийн бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

“Dallas Buyers Club” киноны найруулагч Жан-Марк Валлегийн бүтээсэн “Big Little Lies” цувралын анхны тизер трейлер гарчээ

Оскарын шагналт канадын найруулагч Жан-Марк Валлегийн хувьд энэ бүтээл нь хамгийн анхны цуврал кино болж байна. "Big Little Lies" нэртэй инээдмийн олон ангит киноны гол дүрд Николь Кидман, Риз Уизерспун, Шейлин Вудли, Александр Скарсгард, Адам Скотт ба Зоуи Кравиц нар тогложээ.

Энэхүү цувралыг Лиана Мориартигийн ижил нэртэй номоос сэдэвлэн бүтээсэн байна. Киноны үйл явдалд хүүхдүүд нь нэг сургуульд хамт явдаг гурван эмэгтэйн тухай гардаг. Нэгэн удаа эцэг эхийн хурал дээр хүн амины хэрэг гарах бөгөөд үүнд гол баатрууд холбоотой болж таарна.

"Big Little Lies" цуврал 2017 онд нээлтээ хийх болно.

цааш үзэх