Хайх

Николас Кейж “Army of One” кинонд Осама бен Ладены хойноос ангуучилж байна

Инээдмийн кино

Text: Buro.Mongolia


Зураг:

Ларри Чарльзын найруулсан энэхүү инээдмийн киног болсон явдлаас сэдэвлэн бүтээжээ

Киноны үйл явдлын төвд ажилгүй бөгөөд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан Гарри Фолкнер (Кейж) гарна. Нэгэн удаа түүн дээр Бурхан (Рассел Брэнд) ирээд, Пакистан явж Осама бен Ладеныг барихыг тушаадаг. Ингээд гол дүрийн баатар алан хядагчийг хайхаар ямар ч эргэлзэх зүйлгүй Пакистан явна.

Энэхүү киноны зохиолыг америкийн барилгачин Гарри Брукс Фолкнерын амьдралд тохиолдсон явдлаас сэдэвлэн бичжээ. Фолкнер 2010 онд үнэхээр сэлэм ба буугаар зэвсэглээд Осама бен Ладены араас мөшгөсөн байдаг. Тэрээр өмнө нь дээрмийн хэргээр баривчлагдаж байсан нэгэн бөгөөд дэлхийн хамгийн зартай террористын толгойг нь тасдаад гэртээ буцаж ирэх зорилготой байсан юм. Түүнийг АНУ-ын тусгайгийнхан Афганистаны Нуристан мужийн хил дээр байрлах Читрал дүүргийн ой модонд явж байхад нь баривчилж байжээ. Фолкнерыг АНУ руу буцааж, хэд хоног саатуулж байгаад гэрт нь буцаасан аж.

"Army of One" киноны найруулагчаар Саша Барон Коэны "Borat", "Bruno", "The Dictator" кинонуудыг хийж байсан Ларри Чарльз ажилласан байна. Тус кино арваннэгдүгээр сарын 4-нд нээлтээ хийх болно.

цааш үзэх