Хайх

The Huntsman: Winter's War киноны трейлер гарчээ

The Huntsman: Winter's War киноны трейлер гарчээ

Snow White and the Huntsman 2

Text: Б.Амина


Зураг:

Snow White and the Huntsman киноны хоёрдугаар анги The Huntsman: Winter's War киноны албан ёсны трейлер гарлаа

Кристен Стюарт болон Крис Хемсворт нарын тоглосон Snow White and the Huntsman кино анх 2012 онд гарсан билээ. Харин үүнээс гурван жилийн дараа киноны үргэлжлэл анги гарч байна. Хоёрдах ангид Кристен Стюарт тоглохоос татгалзсан юм. Шинэ киноны үйл явдал өмнөх ангиас улбаалан үргэлжлэнэ. Шарлиз Терон харгис хатан хаан Равеннийн дүрд, харин Крис Хемсворт дахин анчны дүрд тоглолоо. Цасан гуагийн дүрд Жессика Честейн тоглосон бол найруулагчаар Седрик Никола-Троян ажиллажээ. Шинэ кино 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд гарахаар төлөвлөгдсөн байна.

цааш үзэх