Хайх

Иллюстратор Г.Саранчимэг BURO-гийн асуултуудад зургаар хариуллаа

Иллюстратор Г.Саранчимэг BURO-гийн асуултуудад зургаар хариуллаа

“Дижитал ертөнц” сэдвийн хүрээнд

Text: Д.Марал


Монголын бүтээлч, авьяаслаг залуусыг онцлох зорилготой "BURO-гийн асуултад зургаар хариулцгаая" ярилцлагын шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Бидний илгээсэн сонирхолтой, өвөрмөц асуултуудад үгээр биш, харин өөрийн туурвисан зургаар хариулдаг уг ярилцлагын энэ удаагийн зочноор уран бүтээлч Г.Саранчимэг оролцсон юм. Бид түүнийг Instagram сүлжээнд @saraa.amber нэрээр нь сайн мэдэх билээ.

Иллюстратор Г.Саранчимэг BURO-гийн асуултуудад зургаар хариуллаа (фото 1)
Г.Саранчимэг @saraa.amber

Олон нийтийн сүлжээнүүдээ идэвхтэй хөтөлж, сонирхол татам өнгөлөг бүтээлүүдээрээ танигдсан Г.Саранчимэг хүүхэд байхаасаа л зурах дуртай байжээ. Тэрээр бизнесийн удирдлага чиглэлээр суралцаад төгссөн боловч мэргэжилдээ хайргүй байсан бөгөөд урлаг бүтээх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 2D анимейшн чиглэлээр ШУТИС-ҮТС-д элсэж, мэргэжлээ сольсон юм. Харин одоогийн байдлаар хоёр дах жилдээ Өмнөд Солонгосын Gongju University-д 2D анимейшн чиглэлээр магистрт суралцаж байгаа аж. Г.Саранчимэг уран бүтээлүүддээ ямар нэгэн түүх, харагдаж байгаагаас нь илүү юм бодогдуулах зүйл шингээхийг эрмэлздэг ба харахад л эерэг мэдрэмж бэлэглэдэг зургуудаа Ipad Pro 12.9 дээр Procreate аппликейшн ашиглан зурдаг байна. Тэрээр иллюстратор болох чин хүсэлтэй залууст өөрсдийгөө бусадтай биш, зөвхөн өөртэйгөө л харьцуулж, эрүүл мэнддээ анхаарч, бусад уран бүтээлчидтэй танилцаж, нэг нэгнээ дэмжиж байхыг зөвлөсөн юм.

Ингээд иллюстратор Г.Саранчимэг BURO-гийн асуултад хэрхэн хариулсныг хамтдаа харцгаая.

Сошиал медиа бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

Иллюстратор Г.Саранчимэг BURO-гийн асуултуудад зургаар хариуллаа (фото 2)

Z үеийнхний онцлог юунд оршдог вэ?

Иллюстратор Г.Саранчимэг BURO-гийн асуултуудад зургаар хариуллаа (фото 3)

Хүн төрөлхтөн 50 жилийн дараа хэрхэн өөрчлөгдөх бол?

Иллюстратор Г.Саранчимэг BURO-гийн асуултуудад зургаар хариуллаа (фото 4)

Та аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ?

Иллюстратор Г.Саранчимэг BURO-гийн асуултуудад зургаар хариуллаа (фото 5)

Бие махбод болон сэтгэлзүйн эрүүл байдлаа хадгалахын тулд та юу хийдэг вэ?

Иллюстратор Г.Саранчимэг BURO-гийн асуултуудад зургаар хариуллаа (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх