
Billboard Music Awards 2023 ёслолын ялагчид тодорлоо: The Weeknd, SZA, Жон Гүг болон бусад
Дуучин Морган Уоллен 11 төрөлд, Тейлор Свифт 10 төрөлд ялалт байгуулж 2023 оны Billboard Music Awards наадмын хамгийн их шагнал хүртсэн уран бүтээлчдээр нэрлэгдлээ. Цаашлаад энэ зуныг соло бүтээлүүдээрээ доргиогоод амжсан BTS хамтлагийн Жон Гүг “Дэлхийн шилдэг K-pop дуу” төрөлд “Seven” дуугаараа тэргүүлсэн байна. Харин “Шилдэг R&B уран бүтээлч”-ээр The Weeknd, SZA нар тодорчээ.
Шилдэг уран бүтээлч
Тейлор Свифт

Шилдэг шинэ уран бүтээлч
Зак Брайан

Шилдэг эрэгтэй уран бүтээлч
Морган Уоллен

Шилдэг дуо/хамтлаг
Fuerza Regida

"Top Billboard 200" чартын шилдэг уран бүтээлч
Тейлор Свифт
Шилдэг R&B эмэгтэй уран бүтээлч
SZA

Шилдэг R&B эрэгтэй уран бүтээлч
The Weeknd

Шилдэг рэп уран бүтээлч
Drake

Шилдэг эмэгтэй рэп уран бүтээлч
Nicki Minaj

Дэлхийн шилдэг K-pop хамтлаг
NewJeans

Дэлхийн шилдэг K-pop дуу
Жон Гүг - "Seven"
