Billboard Music Awards 2023: Улаан хивсний онцлох төрхүүд
Өнөөдөр BBMAs буюу Billboard Music Awards 2023 наадам Лас Вегас хотын MGM Grand цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр эхэллээ. Тухайн жилийнхээ хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг уг наадамд дуучин SZA,Тейлор Свифт, Морган Уоллен, Drake нар номинацийнхаа тоогоор тэргүүлж байна. Энэ дундаас Тейлор Свифт нийт 20 төрөлд нэр дэвшсэн бол SZA, Морган Уоллен нар 17 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Улаан хивсний ёслолд ирсэн зочдоос NewJeans хамтлаг Y2K эрин үеийг санагдуулам мини юбка болон өнгө дагуу зангиагаар жигдэрч өхөөрдөм төрх бүрдүүлэн иржээ. Харин дуучин Мэрайя Кэригийн шинэ жилийн уур амьсгалтай цасан цагаан хувцаслалт, Bebe Rexha-гийн мөнгөлөг оруулгатай хар макси даашинз, Karol G-гийн өмссөн нойтон эффект бүхий абстракт хээтэй мини даашинз зэрэг нь анхаарлын төвд ороод байна. Мөн наадмын хүрээнд мэргэжлийн боксчин асан Майк Тайсон дуучин Peso Pluma-гийн үзүүлбэрт уригдан ирж нүд хужирласан тоглолтыг үзэгчдэд хүргэжээ.
Наадмын хүрээнд толилуулсан үзүүлбэрүүд
Тэйт Макрэй алдарт "Greedy" дуугаа толилуулав
Stray Kids-ын гал асаасан үзүүлбэр
NewJeans-ын "Super Shy" болон "OMG"
Усаар хүрээлэгдсэн Karol G