Хайх

Бюро 24/7-гийн оффист хамгийн их тоглогдож байгаа дуунууд

Бюро 24/7-гийн оффист хамгийн их тоглогдож байгаа дуунууд

Бюро 24/7 Playlist

Text: Buro.Mongolia


Бюро 24/7-гийн оффист сүүлийн үед хамгийн их тоглогдсон дуунуудаар энэ долоо хоногийн хөгжмийн жагсаалтыг бүрдүүллээ

Хамгийн шинэлэг мэдээлэл, сэтгэл сэргээм зураг, кофе ба нимбэгтэй усаар эхэлдэг Бюро 24/7-гийн оффисын нэг өдрийн амьдралыг хөгжимгүйгээр төсөөлөхгүй. Дэлхий даяар өрнөж буй загварын ертөнцийн үйл явдал, орчин үеийн амьдралын хэв маягт гарсан шинэ соргог зүйл, амжилтанд хүрсэн монголчуудын тухай гээд төрөл бүрийн энтертэйнмэнт мэдээллийг бэлтгэхдээ бид үргэлж ямар нэгэн хөгжим сонсож байдаг.

Сүүлийн үед Бюро 24/7-гийн редактор, уран бүтээлчдийг Louis Vuitton брэндийн хавар-зун 2017 загварын шоуны хөгжим болсон Headman-ы "Be Loved" дууны ремикс, The Weeknd, Daft Punk нарын хамтарсан "Starboy" болон Sia, Kanye  West нарын уран бүтээлүүд хөглөж байгаа.

Эдгээр дуунууд уншигч таны ч гэсэн сэтгэлийг сэргээж, өдрийг тань хөгжөөнө гэдэгт итгэлтэй байна.

цааш үзэх