Бюро 24/7 Playlist: Хамгийн алдартай Босса нова дуунууд
Зөвхөн "The Girl from Ipanema" ч биш
Бразилийн урлаг, соёл, спортын ололт амжилтыг амталсан өдрүүд үргэлжилсээр байна. Бид өмнө нь Рио де Жанейро хотоор аялах зөвлөгөө хүргэж, Олимпийн хотхоны хоолны цэсээс танилцуулсан бол одоо Бразилийн дуу хуурын шилдэг урсгал Босса нова хөгжмийн дээжээс толилуулъя. Босса нова бол хайр дурлалыг магтан дуулдаг, хөнгөн хийсгэлэн мэдрэмж төрүүлдэг бөгөөд Бразилийн самба хөгжим жазз урсгалтай нэгдэж гарсан хөгжмийн урсгал юм. Анх Бразилдаа 1950-аад онд ид моодонд орж, дараа нь 1960-аад онд олон улсын тавцанд жинхэнэ хит болсон билээ.
Энэ Олимпийн наадмын үеэр ч босса нова эргэн хүчээ авч байна. Бразилчууд Олимпийн наадмын нээлтэнд төрийн дууллаа алдарт самба дуучин Паулино Да Виолагаар босса нова хэмнэлтэй дуулуулсан байгаа. Мөн Олимпийн наадмын нүүр царай Жизель Бундхен дэлхийн хамгийн алдартай босса нова дуу болох "The Girl from Ipanema"-гийн аялгуун дээр тайзнаа алхсан билээ. Тэгэхээр энэ хөгжмийн ид шид юундаа байдгийг сонсож, бүжиглэнгээ мэдэрцгээе.