Хайх

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Мэгги Рожерс

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Мэгги Рожерс

“Alaska”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хөгжмийн ертөнцөд шинээр төрөн гарч байгаа авьяаслаг уран бүтээлчдийг танилцуулдаг буландаа бид энэ удаад орчин үеийн фолк урсгалаар уран бүтээлээ туурвидаг Мэгги Рожерсыг онцолж байна

Мэгги Рожерс бол АНУ-ын Мэрилэндээс гаралтай ая зохиогч, дуучин юм. Түүний алдартай уран бүтээлч болох гарааг Фаррелл Уильямс тавьсан гэж хэлж болно. Нэг удаа  Фаррелл Уильямс Нью-Йоркийн Тиш Урлагийн Их сургуулийн 50 жилийн ойн баярын үеэр уригдан ирж оюутнуудтай уулзалт хийжээ. Энэ үеэр Мэгги Рожерс өөрийнхөө зохиосон "Alaska" дууг түүнд сонсгосон бөгөөд Фаррелл "Би өмнө нь хэзээ ч чамтай адилхан дуучин сонсож байгаагүй. Би хэзээ ч ийм хөгжим сонсож үзээгүй. Энэ дуу яг л хар тамхи шиг юм!" гэж магтаж байв.

Мэгги Рожерс "Alaska" гэдэг дуугаа 2013 онд хийсэн явган аялалаасаа сэдэвлэж 15 минутын дотор зохиосон байдаг. Одоо 22 настай Мэгги анхны дуугаа бүр 12 настайдаа зохиож байжээ. Түүний хөгжмийг орчин үеийн фолк, dance урсгалын нэгтгэл гэж тодорхойлж болно. Гэхдээ тэрээр өөрөө "Ямар нэг урсгалд баригдахгүйгээр, зөн совингоороо л хөгжмөө зохиодог" гэж ярьжээ. Bjork, Стиви Никс, Ким Гордон нар түүний уран бүтээлд хамгийн их нөлөө үзүүлсэн гэж тэр мөн NME сэтгүүлд хэлсэн байна. Шинэ онд Мэгги Рожерс Их Британи болон Европоор аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Ингээд түүний Фаррелл Уильямсыг гайхшруулсан "Alaska" дууг хамтдаа сонсоцгооё.

цааш үзэх