Хайх

Мишель Обама өөрийн дуртай дууны жагсаалтаа дэлгэлээ

Мишель Обама өөрийн дуртай дууны жагсаалтаа дэлгэлээ

Дуу хөгжмийн гэр бүл

Text: Б.Амина


Зураг:

НҮБ-аас зохион байгуулдаг Олон улсын охидын өдрөөр АНУ-ын тэргүүн хатагтай цахим хуудаснаа өөрийн дуртай дууны жагсаалтаа хуваалцлаа

Мишель "Spotify"-д өөрийн дуртай 20 дууг байршуулжээ. Бид Барак Обамагийн дууны жагсаалтыг түүний амралтын өмнөхөн, наймдугаар сарын дундуур харж байсан бол АНУ-ын тэргүүн хатагтай Олон улсын охидын өдөрт зориулан дууны жагсаалт гаргалаа.  НҮБ-аас 2012 онд бий болгосон уг өдөр нь дэлхий даяар залуу охидод тулгарч буй хүйсийн эрх тэгш бус байдалд анхаарал хандуулах зорилготой юм.

Мишель Обамагийн дуртай дууны жагсаалтын эхэнд Бейонсийн "Run the World" дуу орсон байна. Жагсаалтад мөн Арета Франклин, Destiny's Child, Алишиа Кис, Деми Ловато, Жанель Монэ болон бусад уран бүтээлчдийн дуу багтжээ.

Доорхи жагсаалтаас түүний дуртай дуунуудыг сонсоорой.

цааш үзэх