Хайх

2019 онд хамгийн их орлого олсон хөгжмийн ертөнцийн уран бүтээлчид тодорлоо

2019 онд хамгийн их орлого олсон хөгжмийн ертөнцийн уран бүтээлчид тодорлоо

Forbes сэтгүүлийн 2019 оны жагсаалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүл уламжлал ёсоор хамгийн өндөр орлоготой хөгжмийн ертөнцийн уран бүтээлчдийн жагсаалтыг гаргасан байна. 2019 оны ээлжит рейтингийг дуучин Тейлор Свифт тэргүүлжээ. Тэрээр 2018 оны зургаадугаар сараас 2019 оны зургаадугаар сар хүртэл нийт 185 сая ам.доллар олсон байна. Түүний орлогыг дуу бичлэгийн шинэ гэрээ, аялан тоглолт, сурталчилгааны гэрээ зэрэг ажлууд бүрдүүлжээ.

Жагсаалтын хоёрдугаар байранд рэппер Канье Уэст 150 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн бол түүний араас дуучин Эд Ширан (115 сая ам.доллар) жагссан юм.

Эргэн сануулахад өнгөрсөн жилийн Forbes-ын жагсаалтыг Ирландын алдарт U2 хамтлаг 118 сая ам.долларын орлоготойгоор тэргүүлж байсан билээ.

Харин одоо 2019 оны Forbes-ын рейтингийн эхний 10 байрыг харцгаая.

1. Тейлор Свифт ($185 сая)
2. Канье Уэст ($150 сая)
3. Эд Ширан ($115 сая)
4. The Eagles ($100 сая)
5. Элтон Жон ($84 сая)
6. Jay-Z ($81 сая)
6. Бейонсе ($81 сая)
8. Дрейк ($75 сая)
9. Diddy ($70 сая)
10. Metallica ($68,5 сая)

цааш үзэх