Анжелина Жоли ба Брэд Питт нарын харилцааны тухай баримтат кино хийнэ
“Broken: The Incredible Story of Brangelina”
TheWrap вебсайтын мэдээллэж буйгаар жүжигчин Анжелина Жоли ба Брэд Питт нарын гэрлэлт алдарт сэтгүүлч Иэн Халперины хийж буй баримтат киноны сэдэв болжээ. Иэн Халперин "Broken: The Incredible Story of Brangelina" гэх нэртэй энэхүү баримтат кинонд Анжелина Жоли ба Брэд Питт нарын адармаатай харилцааг харуулах бөгөөд салах болсон шалтгааныг нь ч дэлгэрэнгүй үзүүлэх гэнэ. Иэн Халперины 2009 онд бичсэн алдарт Майкл Жексоны амьдралын сүүлийн жилүүдийг харуулсан "Unmasked: The Final Years of Michael Jackson" ном тухайн үедээ New York Times сонины бестселлер болж байжээ.
Анжелина Жоли болон Брэд Питт нар 2005 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд 2014 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ч өнгөрсөн есдүгээр сард салах өргөдлөө өгсөн юм.