Хайх

Анжелина Жоли II Екатерина хатны дүрийг бүтээнэ

Анжелина Жоли II Екатерина хатны дүрийг бүтээнэ

Ирээдүйн төлөвлөгөө

Text: Buro.Mongolia


Зураг:

"Catherine the Great and Potemkin" киноны гол дүрд тоглохоор хэлэлцээр хийж байна

Жүжигчин Анжелина Жоли The Hollywood Reporter вебсайтад ирээдүйн төслүүдийнхээ талаар хуваалцжээ. Тэрээр "Spy Who Loved", "Maleficent 2" болон оросын хатан хаан II Екатеринагийн тухай намтарчилсан кинонд тоглохоор төлөвлөж байна.

Энэхүү киног Саймон Себаг-Монтефиорегийн "Catherine the Great and Potemkin: The Imperial Love Affair" номоос сэдэвлэн бүтээх юм. Тус кинонд хатан хаан ба Григорий Потемкин нарын хайр дурлалын тухай гарна.

Хатан хааны намтарчилсан киноноос гадна Жоли Алессандро Баррикогийн "Without Blood" зохиолыг дэлгэцийн бүтээл болгох төлөвлөгөөтэй байна. Мөн Анжелина Жоли Disney кино компанийн бүтээж буй "The One and Only Ivan" киноны продюсерын ажлыг хийхээр болжээ.

 

 

цааш үзэх