Хайх

Архитекторууд Нотр Дамд зориулан хийлдэг дээвэр санал болгожээ

Архитекторууд Нотр Дамд зориулан хийлдэг дээвэр санал болгожээ

Нар жаргах үед тэнгэрт нисэн одно

Text: Buro.Mongolia


Зураг:

Одоогоос хоёр сарын өмнө Парисын дарь эхийн сүм буюу Нотр Дам түймэрт автaж, барилгын модон орой болон дээвэр шатан үгүй болсон харамсалтай хэрэг гарсан билээ. Үүний дараахан Францын сенат сүмийн барилгыг сэргээн засварлаж анх байсан төрхөд нь эргэн оруулах шийдвэр гаргасан юм. Тэгвэл энэ хооронд дэлхийн архитекторууд янз бүрийн сонирхолтой дизайнуудыг санал болгосоор байна.

Тэдгээрээс Shepherd Studio нэртэй архитектурын компанийн төсөл бидний анхаарлыг татлаа. "Divine Intervention" гэх энэхүү аварга том хийлдэг дээвэр нь нар жаргахад тэнгэрт нисэн одож, үүр цайхад сүмийн дээр эргэн ирэх юм.

Гэхдээ зохион бүтээгчид уг төслийг сүмийг сэргээн засварлаж дуустал хэрэгжих түр зуурын архитектурын шийдэл гэдгийг онцолжээ.

Архитекторууд Нотр Дамд зориулан хийлдэг дээвэр санал болгожээ (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх