Хайх

Түгшүүрт Disneyland: Бэнксигийн үзэсгэлэнгийн тухай мини кино

Хамгийн аймар парк

Text: Б.Амина


Зураг:

Английн Weston-Super-Mare амралтын хотхонд уран бүтээлч Бэнксигийн "Dismaland" гэх "хамгийн сэтгэл гонсойлгом" парк нээгджээ

Dismaland (dismal-харанхуй, гуниг төрүүлсэн) үзэсгэлэн нь Disneyland-ын аймшигт хувилбар бөгөөд зохион байгуулагчид нь тийшээ хүүхдүүдээ дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Мөн The Walt Disney компанийн ажилчид орох хориотой аж. Үзэсгэлэнгийн тухай мини киног үзэх төдийд л яагаад энэ бүхэн ийм байгаа нь ойлгомжтой болно. Паркийн гол төвд Disneyland-ын бэлгэдэл болсон Үнсгэлжингийн цамхагийг нуранги болсон мэтээр барьжээ. Үлгэрийн гүнжийг машины осолд орон нас барсны дараа байшинг ийнxүү орхин одоцгоожээ. Осол болсон газар нь цамхагаас холгүй, буруу харсан хулуу болон амьсгал хураасан Үнсгэлжинг папарацци нар тойрон зогссон баримал бүтээсэн нь яг л Диана гүнжийн үхлийг санагдуулам болжээ. Зэвэрсэн галзуу хулгана, тахийлган S хэлбэрт оруулсан ачааны машин, хэлбэр дүрсээ алдсан лусын дагина Ариэль гээд цамхагийн ойр орчимд мөн л аймшигт урлагийн бүтээлүүдийг байрлуулсан байна.

Dismaland-д Бэнксигийн ажлуудаас гадна өөр орчин үеийн уран бүтээлчид болох Дэмиен Херст болон Женни Хольцер нарын бүтээлүүд багтсан. Үзэсгэлэн нэг сарын турш буюу есдүгээр сарын 27-н хүртэл үргэлжлэх бөгөөд Massive Attack, Pussy Riot нарын хөгжмийн тоглолт болон арт үзүүлбэрүүд болох юм байна.

цааш үзэх