Хайх

Барак, Мишель Обама нарын тухай кино бүтээнэ

Барак, Мишель Обама нарын тухай кино бүтээнэ

Амьдрал хэрхэн эхэлсэн талаар


Зураг:

Барак Обама болон Мишель Робинсоны анхны болзооны тухай түүхийг дэлгэцнээ гаргахаар ажиллаж байна

Саяхан интернетэд "Саутсайд чамтай хамт" нэртэй киноны зураг авалтын зурагнууд тавигдсан ба үүнд ирээдүйн АНУ-ын ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нарын анхны болзоо голчлох байр суурийг эзлэх учиртай билээ. Зохиолын сэдэв нь 1989 онд Чикаго хотод  болж буй үйл явдлыг өгүүлнэ. Хуулийн тэнхимийн оюутан, залуу Барак Обама цэцэрлэгт хүрээлэнгээр Мишель Робинсонтой зугаалж, өөрийн бодол сэтгэлээ түүнд идэвхитэйгээр ярьж, дараа нь Спайк Лигийн "Байх ёстойгоор нь хий" кинонд бүсгүйгээ урина. Энэхүү дурсамжуудаасаа ерөнхийлөгч 2012 оны сонгуулийн кампанит ажлын үеэр ярьж байсан ба 2014 онд нэмж хэлэхдээ Спайк Лигийн кино түүний амьдралд шийдвэрлэх чухал үүргийг гүйцэтгэсэн гэжээ.

Мэдээж хэрэг Обама энэхүү намтар түүхийг кино болгохыг зөвшөөрсөн ба жүжигчдийн сонгон шалгаруулалтан дээр өөрийн биеэр байлцжээ. Ирээдүйн АНУ-ын ерөнхийлөгчийн дүрд Паркер Сойерс-д оногдсон бол Мишель Обамагийн дүрийг жүжигчин Тика Самдтер бүтээх гэнэ. Киноны найруулагч болон зохиогчоор Ричард Танн ажилласан байна.

Барак, Мишель Обама нарын тухай кино бүтээнэ (фото 1)

цааш үзэх