Хайх

Бюро 24/7 Playlist: Барак Обамагийн дасгал хийхдээ сонсдог дуунууд

Бюро 24/7 Playlist: Барак Обамагийн дасгал хийхдээ сонсдог дуунууд

Wired сэтгүүлд нэрлэснээр

Text: Buro.Mongolia


Зураг:

Барак Обама Wired сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарт зочин редактороор оролцохдоо өөрийн дасгал хийхдээ сонсдог дуунуудаасаа хуваалцсан байна

Өөрийн дуртай зүйлсээ олон нийттэй хуваалцах нь Барак Обамагийн хувьд уламжлал болжээ. АНУ-ын ерөнхийлөгч өмнө нь өөрийн дуртай ном, кино, дууны жагсаалтаа гаргаж, тэр ч бүү хэл Цагаан ордонд хөгжмийн наадам зохион байгуулсан.

Харин одоо Обама Wired сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарт урилгаар редактор хийж байгаа бөгөөд дасгал хийж байхдаа сонсох дуртай дууны жагсаалтаа тус сэтгүүлтэй хуваалцсан байна.

Түүний энэ плейлист Стинг, Нина Симон, Бейонсе, Дрейк зэрэг янз бүрийн уран бүтээлчдийн 10 дуунаас бүрджээ.

1. Black Eyed Peas «Letʼs Get It Started» (Spike Mix).
2. Nina Simone «Sinnerman».
3. Sting «If You Love Somebody Set Them Free».
4. Isley Brothers «Live It Up, Parts 1 & 2».
5. Icona Pop «Emergency».
6. Forro in the Dark «Perro loco».
7. Beyonce «Get Me Bodied» (Extended Mix).
8. Jay Z & Drake «Off That».
9. Bob Marley & the Wailers «Could You Be Loved».
10. Courtney Barnett «Elevator Operator».

 

 

цааш үзэх