Хайх

Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд

Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд

Хамгийн үзэсгэлэнтэй моделиуд ба шилдэг гэрэл зурагчид

Text: Buro.Mongolia


Сайт: Buro 24/7 Kazakhstan

"Хью, намайг Саманта Жонс гэдэг. Би 13 настайгаасаа л таныг шүтэн биширч эхэлсэн" гэж "Sex and the City" цувралд жүжигчин Ким Кэтроллын дүр ярьдаг. Хью Хефнер энэ цувралд болон бусад олон бүтээлүүдэд багахан хэмжээний дүр бүтээсэн юм. Тэрбээр энэ хугацаанд Playboy сэтгүүлийг үүсгэн байгуулж, поп соёлын бэлгэ тэмдэг болсон бөгөөд түүний амьдралын хэв маягаас "The Simpsons", "Iron Man" зэрэг маш олон бүтээлүүд иш татсан байдаг. Playboy сэтгүүлээс гадна, Хью Хефнер өөрийн нэрийг брэнд болгож, орчин үеийн урлаг соёлд асар их нөлөөг үзүүлсэн билээ.

Тэрбээр анх 1953 онд буюу их сургуулиа төгсмөгцөө л Playboy сэтгүүлийг үүсгэн байгуулж байжээ. Тухайн үед олонд төдийлөн танил болоогүй Мэрилин Монро хамгийн анх тус сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж байв. Харин уншигчид туулайг дүрсэлсэн алдарт логог сэтгүүлийн хоёр дах дугаараас л харж байсан юм. Уг логог Playboy сэтгүүлийн арт директор Артур Пол ердөө л хагас цагийн дотор бодож олсон гэдэг. Хью бүхий л амьдралынхаа туршид Мэрилин Монрог өөрийн азын тэнгэр гэж боддог байлаа. Тэрбээр амьд ахуйдаа Вествуд Виллеж дахь оршуулгын газарт байрлах Мэрилин Монрогийн булшны зэргэлдээ өөртөө зориулан бунхан худалдан авсан юм. Тиймээс түүнийг Мэрилин Монрогийн хажууд оршуулах болно.

Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 1)

Playboy сэтгүүл нь нэгэн цагт хэт ил задгай зурагтай, чанар муутай сэтгүүл хэмээн шударга бусаар тооцогддог байлаа. Гэвч тус сэтгүүлд Херб Ритц зэрэг салбарынхаа шилдэг мэргэжилтнүүд ажиллаж байсан юм. Мөн Курт Воннегут, Станислав Лем, Ян Флеминг, Стивен Кинг, Маргарет Этвуд, Владимир Набоков зэрэг домогт уран бүтээлчид Playboy сэтгүүлд өөрсдийн нийтлэлээ гаргадаг байсан гэдгийг дурдах хэрэгтэй.

Ингээд ч зогсохгүй алдартай жүжигчид, супер моделиуд, дуучид Playboy сэтгүүлийн нүүрэнд гарах нь нэр төрийн хэрэг гэж үздэг байсан юм. Синди Кроуфорд, Шарлиз Терон, Мадонна, Элизабет Тейлор, Ума Турман, Дональд Трамп, тэр ч бүү хэл Марж Симпсон хүртэл Playboy сэтгүүлийн нүүрэнд гарч байсан түүхтэй. Уг сэтгүүл түүхэндээ цорын ганц удаа л концепцоо өөрчилж байсан юм. 2015 онд домогт сэтгүүлийн редакци нүцгэн моделиудын зураг нийтлэхээс татгалзаж байсан удаатай. Гэхдээ энэ туршилт нь амжилтгүй болж, 2017 оны гуравдугаар сараас эхлээд өмнөх концепцоо сэргээсэн билээ.

Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 2)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 3)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 4)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 5)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 6)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 7)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 8)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 9)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 10)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 11)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 12)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 13)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 14)Баяртай Хеф!: Playboy сэтгүүлийн шилдэг нүүр хуудаснууд (фото 15)

цааш үзэх