Хайх

Берлинийн кино наадам ах дүү Коэны \"Hail, Caesar!\" киногоор нээгдэнэ

Берлинийн кино наадам ах дүү Коэны "Hail, Caesar!" киногоор нээгдэнэ

66 дах удаагийн

Text: Б.Амина


Зураг:

Берлинийн кино наадам Берлиналегийн нээлтийг "Hail, Caesar!" кино хийнэ

Ах дүү Жоэл болон Итан Коэн нарын хамтын бүтээл "Hail, Caesar!" кино хоёрдугаар сарын 11-нд болох Берлинийн кино наадмыг нээх болжээ. Киноны үйлд явдалд Холливүүдын кино зураг авалтаас алга болсон жүжигчний (Жорж Клуни) тухай гарна. Энэ асуудлын учрыг олохоор өөрийгөө жинхэнэ асуудлыг шийдэгч мэргэжилтэн хэмээн үздэг Эдди Мэникс (Жош Бролин) ажиллах болно. Клуни болон Бролинаас гадна кинонд мөн Скарлетт Йоханссон, Тильда Суинтон, Ченнинг Татум, Рэйф Файнс, Жона Хилл, Фрэнсис МакДорманд болон Кристофер Ламберт зэрэг жүжигчид тогложээ.

Дашрамд дурдахад 66 дах удаагийн Берлинийн кино наадам хоёрдугаар сарын 11-21-ний хооронд болох ба шүүгчдийн бүрэлдэхүүнийг Мэрил Стрип ахлах билээ.

 

цааш үзэх