Хайх

Бритни Спирсийн аав түүний асран хамгаалагч байхаа болихыг зөвшөөрчээ

Бритни Спирсийн аав түүний асран хамгаалагч байхаа болихыг зөвшөөрчээ

“Цаг нь ирэх үед”

Text: Buro.Mongolia


Бид бүгдийн хайртай дуучин Бритни Спирс удаан тэмцсэний эцэст зорьсондоо хүрч аав Жэйми Спирсийн хараа хяналтаас чөлөөлөгдөж чадах бололтой. Тодруулбал, The Guardian сэтгүүлийн мэдээллэж буйгаар Жэйми Спирс энэ Пүрэв гарагт Лос-Анжелесын Дээд Шүүхэд хандан Бритнийгийн гаргасан түүний асран хамгаалалтаас чөлөөлөгдөх хүсэлтэй өргөдөлд хариу мэдэгдэл өгч тэрхүү асран хамгаалагчийн үүргээсээ өөрийн хүсэлтээр татгалзах болсноо зарлалаа. Тэрээр мөн шүүхтэй бүрэн дүүрэн хамтран ажиллаж, шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлнэ гэдгээ хэлсэн хэдий ч асран хамгаалалтын шилжүүлгийг яг хэзээ хийхээ одоогоор тодруулсангүй.

"Эхлээд цэгцлэх шаардлагатай асуудлуудынхаа учрыг олчхоод албан ёсоор асран хамгаалагчийнхаа үүргийг хүлээлгэж өгнө. Одоогоор энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байна" хэмээн Жэйми Спирсийн шүүхэд өгсөн хариу өргөдөлд дурдагдсан байжээ.

Эргэн сануулахад, Жэйми Спирс арван гурван жилийн өмнө буюу 2008 онд охиныхоо асран хамгаалагчаар томилогдсон юм. Тэр цагаас хойш тэрээр Бритнигийн өмч хөрөнгө, санхүү, ажил мэргэжил болон хувийн амьдралын зарим асуудлуудыг удирдаж ирсэн билээ. Олон хүн Жэймиг эрх мэдлээ урвуулан ашигладаг хэмээн буруутгадаг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх