Хайх

BTS YouTube дэх дагагчдын тоогоороо Жастин Биберийн амжилтыг эвдлээ

BTS YouTube дэх дагагчдын тоогоороо Жастин Биберийн амжилтыг эвдлээ

Уран бүтээлчид дундаа Blackpink тэргүүлдэг аж

Text: Buro.Mongolia


Өмнөд Солонгосын BTS хамтлагийн BANGTANTV суваг 70 сая дагагчтай болж Жастин Биберийн YouTube дэх дагагчдын тоог давлаа. Ингэснээр уран бүтээлчдийн сувгууд дундаа дагагчдын тоогоор хоёрдугаарт эрэмбэлэгдэх болж буй бөгөөд тэргүүн байранд мөн л Солонгосын поп хамтлаг Blackpink-ийн суваг 76.7 сая дагагчтайгаар бичигддэг билээ.

Харин ямар нэг төрөл харгалзахгүйгээр YouTube-д хамгийн олон дагагчтай сувгаар Энэтхэгийн Болливуудын хөтөлбөр түгээдэг T-Series суваг 222 сая дагагчтайгаар тэргүүлдэг бол хоёрдугаарт 140 сая дагагчтай, бага насны хүүхдийн дуунууд голчлон оруулдаг Cocomelon – Nursery Rhymes суваг ордог байна. Дээр дурдсан Blackpink болон BTS хамтлагууд 12, 15 дугаар байруудад тус тус жагсдаг ажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх