Condé Nast цуврал кино гаргана
Кадр 1, дубль 1
Vogue, GQ, Vanity Fair болон The New Yorker сэтгүүлүүдийг эрхлэн гаргадаг Condé Nast хэвлэлийн газар цуврал кино гаргахаар болжээ
Дэлхийн гялгар сэтгүүлийн магнат шинэ Condé Nast Entertainment гэх хэлтэс байгуулж кино, видео төслүүд хэрэгжүүлж эхэллээ. Тэд аль хэдийнэ 24 кино төсөл дээр ажиллаж байгаа ба Николас Кейжийн тоглож буй "Army of one" Расселл Брэндийн оролцон тоглосон "The First Monday in May" гэх хоёр цувралaa энэ жил гаргахаар төлөвлөжээ. Эргэн сануулахад Condé Nast хэвлэлийн газар өнгөрсөн жил The New Yorker Presents нэртэй баримтат кино болон Vanity Fair Confidential гэх богино хэмжээний цуврал видео гаргаад байсан юм.