Хайх

Давж заалдах боломжгүй: Vanity Fair сэтгүүл  2015 оны хамгийн загварлаг хүмүүсийг нэрлэлээ

Давж заалдах боломжгүй: Vanity Fair сэтгүүл 2015 оны хамгийн загварлаг хүмүүсийг нэрлэлээ

Тейлор Свифт, Рианна, Бенедикт Камбербэтч, Саманта Кэмерон болон бусад

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жил бүрийн 8-р сарын эхээр америкийн Vanity Fair сэтгүүл нь хамгийн загварлаг хүмүүсийг тодруулдаг билээ. Ингээд эхний байруудад хэн орсныг сонирхоцгооё

Сэтгүүлийн жагсаалтад хамгийн загварлаг бүсгүйгээр Их Британийн ерөнхий сайдын гэргий Саманта Кэмерон тодорчээ. Харин бид бүгдийн сайн мэдэх загварлаг одууд болох Тейлор Свифт, Рианна нар 2, 6-р байруудад орлоо. Балетчин Мисти Копленд 3-р байранд бичигдсэн бол Жорж Клунигийн үзэсгэлэнт сүйт бүсгүй Амаль жагсаалтын 5-р байрыг эзлэв.

Эрчүүдийн жагсаалтыг английн жүжигчин Билл Най тэргүүлжээ. Тэгвэл хоёрт санхүүч Ставрос Ниархос III, гуравт зураач Ике Уде жагссан байна. Их Британийн ханхүү Гарри загварлаг байдлаараа 8-р байрт бичигджээ. 

Давж заалдах боломжгүй: Vanity Fair сэтгүүл  2015 оны хамгийн загварлаг хүмүүсийг нэрлэлээ (фото 1)

Холливүүдээс хамгийн загварлаг хүнийг сэтгүүлийн зүгээс Шведийн жүжигчин Алисия Викандер гэж нэрлэж байна. Хоёрт нь Эдди Редмэйн, гуравт жүжигчин Эмма Стоун бичигджээ. Үүнээс гадна хамгийн загварлаг хосын өргөмжлөлийг Бенедикт Камбербэтч ба түүний гэргий Софи Хантер хүртсэн байна.

Давж заалдах боломжгүй: Vanity Fair сэтгүүл  2015 оны хамгийн загварлаг хүмүүсийг нэрлэлээ (фото 2)

цааш үзэх