Хайх

Дэвид Линч хөгжмийн наадам зохион байгуулна

Дэвид Линч хөгжмийн наадам зохион байгуулна

Festival of Disruption

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч Дэвид Линчийн зохион байгуулж буй энэхүү хөгжмийн наадамд Скай Феррейра, Xiu Xiu, Дебби Харри болон бусад уран бүтээлчид оролцохоос гадна, олон төрлийн үзэсгэлэн, кино танилцуулга болно. Мөн мэдээж Кайл МакЛоклен илтгэл танилцуулна

Домогт найруулагч Дэвид Линч "Festival of Disruption" нэртэй хөгжмийн наадам зохион байгуулах гэж байна. Тус наадам аравдугаар сарын 8-9-ний өдөр Лос-Анжелес хотод болох юм. Наадамд дээр дурдсан уран бүтээлчдээс гадна St. Vincent, Questlove, Роберт Плант ба Жон Хопкинс нар нэмэгдэнэ. Энэхүү наадамд дуу хөгжмөөс гадна олон сонирхолтой зүйлс болох гэнэ. Тухайлбал, урлагийн бүтээлүүд, инсталляц, виртуал бодит байдлын үзэсгэлэнгүүд зохиогдохоор болжээ. Үүнээс гадна, найруулагч Дэвид Линчийн бүтээсэн "Twin Peaks" цувралын жүжигчид болох Кайл МакЛоклен ба Лора Дерн нар олон нийттэй яриа өрнүүлэх юм.

Энэхүү том арга хэмжээний тасалбар өчигдөр худалдаанд гараад эхэлсэн бөгөөд цугларсан бүх орлогыг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид, ахмад дайчид, гэмтлийн дараах стрессдэх эмгэгтэй (PTSD) хүмүүст тусламж үзүүлдэг David Lynch Foundation санд шилжүүлэх юм.

цааш үзэх