Хайх

Диана фон Фюрстенберг хэрхэн амжилттай брэнд бүтээхийг заана

Диана фон Фюрстенберг хэрхэн амжилттай брэнд бүтээхийг заана

Хүн бүхэнд боломж бий

Text: Buro.Mongolia


MasterClass сургалтын тавцан дээр алдарт дизайнер Диана фон Фюрстенбергийн онлайн хичээлийн бүртгэл эхэллээ. Дизайнер өөрийн туршлага дээр тулгуурлан хэрхэн амжилттай брэнд бүтээж, ямар нэгэн алдаа гаргахаас сэргийлэх талаар заах болно. Диана фон Фюрстенберг энэхүү онлайн сургалтандаа маркетинг, брэндинг, савлагаа, компанийн лого дизайн зэрэг загварын эзэнт гүрэн бий болгоход шаардлагатай бүхий л үйл явцыг дэлгэрэнгүй тайлбарлах юм.

Дашрамд дурдахад, MasterClass тавцан дээр Гордон Рамзи (хоол), Кристина Агилера (дуу), Кевин Спейси (жүжиглэлт), Фрэнк Гери (архитектур) болон бусад одуудын онлайн сургалтыг авч болно.

Эдгээр онлайн сургалтууд нь 90 долларын үнэтэй юм.

цааш үзэх