Хайх

Дуучин Аделийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой боллоо

Дуучин Аделийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой боллоо

Найзынхаа хуримын үдэшлэг дээр зарлажээ

Text: Buro.Mongolia


Дуучин Адель өнгөрсөн амралтын өдрүүдэд Лондон хотноо сайн найзынхаа хуримын ёслолд оролцож, үдэшлэгийн тайзан дээр дуулсан байна. 2017 оноос хойш тоглолт хийгээгүй байсан дуучин бүсгүй тайзан дээр "Rolling in the Deep", Spice Girls хамтлагийн "Spice Up Your Life" зэрэг дуунуудыг дуулсан бөгөөд хамгийн сонирхолтой нь тэрээр энэ үеэр "Миний шинэ цомгийг есдүгээр сард хүлээгээрэй" хэмээн дөрөв дэх цомгийнхоо товыг зарлажээ.

Сонирхуулахад өнгөрсөн сард түүний менежер алдарт дуучныг энэ ондоо багтан шинэ уран бүтээл танилцуулна хэмээн мэдэгдэж байсан юм. Гэхдээ одоогоор дуучны төлөөлөгч шинэ цомгийн товыг албан ёсоор олон нийтэд зарлаагүй байна.

Эргэн сануулахад дуучин Адель "19", (2008) "21" (2011), "25" (2015) нэртэй гурван цомог гаргасан бөгөөд энэ хугацаанд 15 Грэмми, есөн Brit Awards, Жеймс Бондын "Skyfall" киноны дуугаар Оскар, Алтан Бөмбөрцөг зэрэг шагналуудыг хүртсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх