Хайх

Дуучин Grimes-ын шинэ цомгийг сонсоцгооё

Дуучин Grimes-ын шинэ цомгийг сонсоцгооё

"Miss Anthropocene" нэртэй тав дах цомог

Text: Buro.Mongolia


Дуучин Grimes "Miss Anthropocene" нэртэй тав дах бие даасан цомгоо танилцууллаа. Цомогт нийт 10 дуу багтсан бөгөөд үүнээс тав нь өмнө нь сингл хэлбэрээр танилцуулагдаж байсан юм. Түүнчлэн шинэ цомгийн дижитал хувилбарт нэмэлт таван дуу багтсан байна.

Арт поп, синт поп, электроник урсгалаар уран бүтээлээ туурвидаг Канадын дуучин бүсгүй уг цомгоо концепци бүтээл хэмээн тодорхойлсон юм. Эргэн сануулахад Grimes-ын "Art Angels" нэртэй дөрөв дэх студийн цомог 2015 онд танилцуулагдаж байсан билээ.

цааш үзэх