Хайх

Дуучин Кэти Перри бие давхар болсноо шинэ клипээрээ дамжуулан зарлалаа

Дуучин Кэти Перри бие давхар болсноо шинэ клипээрээ дамжуулан зарлалаа

Орландо Блум ба Кэти Перри нар хамтдаа анхны хүүхдээ хүлээж байна

Text: Бюро 24/7


Хэдхэн цагийн өмнө дуучин Кэти Перри "Never Worn White" нэртэй шинэ видео клипээ танилцуулсан бөгөөд тэрээр энэхүү бүтээлээрээ дамжуулан бие давхар болсноо зарлажээ. Кэти Перри ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна.

Дуучин Кэти Перри бие давхар болсноо шинэ клипээрээ дамжуулан зарлалаа (фото 1)

"Энэ зун надад маш олон зүйл тохиолдох гэж байна. Би хүүхэд төрүүлээд зогсохгүй та бүхний удаан хүлээж байсан зүйлийг амилуулах болно" хэмээн тэрээр шинэ цомгийнхоо талаар цухуйлгажээ.

Кэти Перри ба Орландо Блум нар 2016 оноос болзож эхэлсэн бөгөөд 2019 онд сүй тавьснаа мэдэгдсэн билээ.

Дуучин Кэти Перри бие давхар болсноо шинэ клипээрээ дамжуулан зарлалаа (фото 2)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх