Эмэгтэйчүүдийн боловсролын талаарх Glamour болон Мишель Обама нарын илтгэл
Мишель Обама, Шарлиз Терон, Жулия Гиллард
Нью-Йоркийн Apollo Theatre-д есдүгээр сарын 29-нд Мишель Обама, Жулия Гиллард болон Шарлиз Терон нарын илтгэлийг сонсохоор мянга гаруй охид, бүсгүйчүүд цуглажээ. Лекц "The Power of an Educated Girl" нэртэйгээр Glamour сэтгүүл, Harnisch Foundation болон Maybelline New York-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд үүнийг сэтгүүлийн нийгмийн сүлжээнд жүжигчин София Буш дамжуулсан байна. Тэрбээр дэлхий даяар 62 сая охид бүрэн дунд боловсрол эзэмших боломжгүй байдаг талаар ярьсан нь анхаарал татлаа.
Жулия Гиллард нь 2002 онд Global Partnership for Education байгууллагыг удирдах болсон байна. Тус байгууллага нь дайн болж буй бүс болон ядуу буурай орны хүүхдүүдийг сурахад туслах зорилготой юм. Жулия Гиллард илтгэлдээ, түүнийг ерөнхий сайдын өндөр албан тушаалд очиход зөвхөн боловсрол л тусласан бөгөөд түүний үүрэг нь бусад охидод ч мөн ийм боломж олоход туслах ёстой хэмээжээ. Өмнөд Африкт төрсөн Шарлиз Терон 2007 онд ХДХВ болон ДОХ туссан африк хүүхдүүдэд туслах зорилготой Africa Outreach Project төслөө эхлүүлж байжээ. Жүжигчин илтгэлдээ, Африкийн өсвөр үеийнхний дунд ХДХВ халдварлахаас сэргийлэх вакцин бол боловсрол хэмээлээ.
Харин АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама лекцийн гол илтгэгч байсан юм. Тэрбээр эртнээс олон улсын эмэгтэйчүүдийн боловсролын асуудалтай тэмцэж байгаа бөгөөд улс орнуудын охидод боловсрол эзэмшихэд саад болдог бэрхшээлийг багасгах зорилгоор энэ жил Let Girls Learn гэх төслөө эхлүүлсэн байна. АНУ-ын тэргүүн хатагтай танхимд цугларсан охидод хандан, ямар ч залуу, сургууль болон их сургуулийн үнэ цэнэд хүрэхгүй хэмээн наргиж хэлсэн байна.