Хайх

Эмилия Кларк Жон Сноугийн дүрд хувирлаа

Сайн үйлсийн аяны хүрээнд

Text: Buro.Mongolia


Зураг:

"Game of Thrones" цувралд Дейенерис Таргариены дүрийг бүтээсэн жүжигчин Эмилия Кларк цувралын өөр нэгэн баатрын дүрд хувирчээ. Жүжигчин бүсгүй хиймэл үс зүүн, сахал нааж, хувцсаа солин Жон Сноугийн дүрд хувирч, Нью-Йорк хотын гудамжаар зугаалсан байна. Мөн тэрээр энэ үеэрээ гудамжинд таарсан хүмүүстэй яриа өрнүүлж, тус хотын Бэтмен ба Супермен нартай уулзжээ.

Эмилия Кларкын энэхүү "аяллын" видео Omaze нэртэй сайн үйлсийн тавцангийн албан ёсны Youtube сувгаар цацагдсан бөгөөд бичлэгийн төгсгөлд жүжигчин бүсгүй үзэгчдэд хандан тархины гэмтэлтэй, цус харвасан хүмүүст тусалдаг SameYou нэртэй сайн үйлсийн төслийг дэмжихийг уриаллаа. Эргэн сануулахад Эмилия Кларк цуврал дээр ажилласан хугацаандаа цус харваж, хэд, хэдэн удаа асар хүнд мэс засал хийлгэсэн юм.

Сайн үйлсийн аяны хүрээнд уг төсөлд хандив өргөсөн хүмүүсийн дунд нэгэн сонирхолтой уралдааныг зарласан байна. Тодруулбал ялагч гурван найзын хамт Эмилия Кларктай сүүлчийн улирлын төгсгөлийн ангийг үзэх боломжтой юм. Мөн онгоцны тасалбар, дөрвөн одтой зочид буудалд байрлах эрх ба хөгжилтэй зураг авалт хүлээж байгаа аж. Уралдааны нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та эндээс хараарай.

SameYou төслийн зорилго нь 1 сая ам.доллар цуглуулж, тархины гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээний шинэ арга барилыг олж нээхэд оршино.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх