Хайх

Eminem-ийн бүтээсэн богино хэмжээний аймшгийн кино

Eminem-ийн бүтээсэн богино хэмжээний аймшгийн кино

“Framed” нэртэй шинэ клип

Text: Buro.Mongolia


Зураг:

Юуны түрүүнд таныг энэхүү видеог үзэхээс өмнө клипэнд айдас хүргэм контент гарна гэдгийг анхааруулж байна.

Саяхан рэппер Eminem "Revival" нэртэй ес дэх цомгоо танилцуулж, өөрийн нийт найман цомгоор чартыг дарааллан тэргүүлсэн цорын ганц уран бүтээлч болж, хөгжмийн ертөнцийн түүхэнд бичигдсэн гэдгийг та санаж байгаа биз ээ. Тэгвэл хэдхэн цагийн өмнө Eminem "Revival" цомогт багтсан "Framed" нэртэй дууныхаа видео клипийг танилцуулсан байна. Энэхүү уран бүтээл нь видео клип гэхээсээ илүү богино хэмжээний аймшгийн кино болсон харагдлаа. Үйл явдалд Eminem сэтгэцийн эмнэлгээс оргож буй сэтгэл мэдрэлийн эмгэгтэй цуврал алуурчин болон хувирсан байх бөгөөд тэрээр хүмүүсийг хэрцгийгээр хөнөөдөг. Гэхдээ тэрээр эцэст нь цагдаа нарт баригдсаныхаа дараа өөрийгөө гэм буруугуй хэмээн мэдэгддэг.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард худалдаанд гарсан Eminem-ийн Revival цомог дэлхий даяар нэг сая гаруй хувь борлогдож, асар их амжилтанд хүрсэн билээ. Тэрээр энэхүү цомгийг бүтээхдээ дуучин Бейонсе, Эд Ширан ба бусад уран бүтээлчидтэй хамтран ажилласан байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх