Энэ өдрийн видео: Брайан Крэнстоны Super Sweet Sixty
“Breaking Bad”-ын жүжигчид дахин нэгдлээ
MTV телевизийн "My Super Sweet 16" нэвтрүүлгийг санаж байна уу? Тус нэвтрүүлэгт 16 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа эрх, өсвөр насны хүүхдүүдийн тухай гардаг бөгөөд цагтаа олон ч үзэгчийг байлдан дагуулсан. Нэвтрүүлгийн гол баатрууд болох хүүхдүүд 16 насны төрсөн өдрөө тохиолдуулж үдэшлэг зохиодог ба өмсөх хувцасаа сонгохоос эхлээд олон асуудалтай тулгардаг билээ. Дээрээс нь хамгийн шилдэг үдэшлэг зохиохын тулд эцэг эхээсээ гуйх шаардлага ч гарна.
Харин ийм нэгэн үдэшлэгийг Жимми Киммел Брайан Крэнстонд зохиож өгчээ. Үнэн хэрэгтээ үдэшлэг зохион байгуулах явцад Брайан Крэнстоны жинхэнэ дүр төрх илэрнэ. Эцэг эх рүүгээ хашхирч, нэг ч биш бүр таван титэм өмсөнө гэж зүтгэн, үдэшлэгтээ дуучин Сиског дуулуулахыг шаардаж, өсвөр насныхны гаргадаг бүхий л зан авирыг гаргах болно. Бичлэгт төрсөн өдрийн эзнээс гадна, үдэшлэгийн зохион байгуулагч Жимби Кимбелийн дүрд Жимми Киммел, мөн "Breaking Bad" киноны жүжигчид болох Аарон Пол (Жесси Пинкман), Боб Оденкерк (Сол Гудман) нар оролцжээ.
Ингээд Брайан Крэнстоны 60 насны төрсөн өдрийн хөгжилтэй видеог хамтдаа үзэцгээе.