Хайх

Энэ өдрийн видео: Хүүхэлдэйн кино 1900 оноос хойш хэрхэн хөгжсөн бэ?

Анимэйшны технологийн түүх

Text: Buro.Mongolia


Зураг:

Вугар Эфенди 1900 оноос эхлэн stop motion аргачлал хэрхэн хувьсан хөгжсөнийг гурван минутын видео бичлэгт багтаан танилцууллаа

Найруулагч Вугар Эфенди саяхан гарсан "Kubo and the Two Strings" киноноос урам авч энэхүү видеог хийжээ. Хүүхэлдэйн киноны анимэйшн буюу stop motion аргачлалаар хийсэн уг кино нь орчин үеийн компьютер график ашиглаж хийсэн анимэйшн киноноос эрс ялгарч харагддаг. "Kubo and the Two Strings"-ийн найруулагч Трэвис Найт зураг авалтын бүх хэсэгт жинхэнэ хүүхэлдэй ба загваруудыг ашиглан хийсэн юм. 

Вугар Эфендигийн хийсэн энэхүү бичлэгээс хүүхэлдэйн киноны анимэйшны хөгжлийг үүссэн цагаас нь эхлэн одоог хүртэл хэрхэн хувьссаныг харж болно. Хамгийн эхлээд видеонд Жеймс Стюарт Блэктоны "The Enchanted Drawing" нэртэй дуугүй кино гарна. Энэхүү бүтээл нь 1900 онд хийгдсэн бөгөөд stop motion технологийн эцэгт тооцогддог. Тэгэхдээ түүхэнд хүүхэлдэйн киноны анимэйшн аргачлалаар бүтээгдсэн хамгийн анхны кино бол Жеймс Стюарт Блэктоны 1898 онд хийсэн "The Humpty Dumpty Circus" байсан юм.

цааш үзэх